“Хятад-Тайванийн нөхцөл байдлыг Монгол Улс анхааралтай ажиглаж байна“

nymbaatar

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.

Энэ үеэр Хятад-Тайваньд үүссэн асуудлын талаарх сэтгүүлчийн асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариулав.

Тэрбээр хэлэхдээ ”Дээрх асуудлаар Үндэсний аюулгүй байдлын чиг үүрэг бүхий байгууллага хуралдаж, тодорхой шийдвэрийг гаргасан. Манай улсын 460 гаруй оюутан Тайваньд оршин суудаг гэх мэдээлэл байна.

Одоогоор нөхцөл байдлыг Гадаад Харилцааны Яам болон бусад холбогдох байгууллага анхааралтай ажиглаж байгаа. Монгол Улсын иргэдийг татаж авах нөхцөл үүсээгүй гэдэг мэдээлэл бий” гэлээ.


URL: