АНУ “Сармагчны цэцэг” өвчний тархалтыг нийгмийн эрүүл мэндийн онц байдал хэмээн зарлав

5-5АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа “Сармагчны цэцэг” өвчний тархалтыг нийгмийн эрүүл мэндийн онц байдал хэмээн зарлалаа.

Хамгийн сүүлд 2020 оны нэгдүгээр сард COVID-19 цар тахалтай холбоотойгоор АНУ нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарлаж байсан юм. Өнөөдрийн байдлаар АНУ “Сармагчны цэцэг” өвчний халдварын тархалтаар дэлхийд тэргүүлж байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд тус улсад энэ өвчний халдварын 6600 гаруй тохиолдол бүртгэгджээ.

Өнгөрсөн сард Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага “Сармагчны цэцэг” өвчний тархалтыг олон улсын нийгмийн эрүүл мэндийн онц ноцтой байдал гэж зарласан юм. Одоогоор дэлхийн 87 улсад “Сармагчны цэцэг” өвчний 26 мянган тохиолдол бүртгэгдээд байна.

М.Аминаа

Bloomberg Tv


URL: