Монгол Улсад төмөр замын салбар үүсэж хөгжсөний 84 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Монгол Улсын нийгэмт, эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй төмөр замын бүтээн байгуулалт, тээврийн салбарын хөгжил шинэчлэлд хувь нэмрээ оруулсан салбарын ахмадууд, үндэсний бүтээн байгуулагч компаниуд, нийт төмөр замчиддаа талархал илэрхийлье.
Манай орны төмөр замын салбар улам өргөжин хөгжиж, улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тэтгэх ган зам мөнхөд зурайж байх болтугай!
URL: