Найман настай охиныг хүчирхийлж, мөчилж хөнөөсөн Н.Мөнх-Оргил найман жилийн дараа суллагдана

a9f2bd0bf5e11012435a8d00a3c2e704Хөвсгөл аймгийн Мөрөн хотод найман настай бяцхан охиныг хүчирхийлж, хэрцгийгээр хөнөөж, хийсэн хэргийнхээ ул мөрийг арилгахын тулд цогцсыг мөчилж, цүнхэнд хийн хаясан хэрэгт тус аймгийн харьяат Н.Мөнх-Оргилыг буруутгаж, цаазын ял оноосон байдаг. Шүүхээс түүнд цаазын ял оноосон ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өршөөл үзүүлж, 25 жилийн хорих ял оноосон билээ. Шүүгдэгч Н.Мөнх-Оргил нь найман настай охины амийг хөнөөхөөс гадна Улаанбаатар хотод гурван охиныг орцонд хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан хэргээр буруутгагдсан юм. Талийгаач охин Н.Мөнх-Оргилын ахын хамар хашаанд амьдардаг байсан билээ. Охиныг хөнөөсөн нь эд мөрийн баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож, түүнд ял оноосон юм. Хачирхалтай нь, Н.Мөнх-Оргил ганц ч удаа хэргээ хүлээгээгүй бөгөөд одоо хүртэл өөрийгөө “Хилс хэргээр ял эдэлж байгаа” хэмээн ярьдаг аж. Тэгвэл тэрбээр Шүүхийн шийдвэрийн 405 дугаар хорих анги буюу гянданд найман жил хорих ял эдэлж, саяхан Мааньтын хорих руу шилжжээ.

             Энэ талаар эх сурвалж “Н.Мөнх-Оргил гянданд олон жил суусан хоригдлын нэг. Спортоор хичээллэдэг учраас бие нь эрүүл чийрэг юм билээ. Тэрнээс хэр баргийн хүн гяндангаас тэнхээтэй гарч ирдэггүй юм. Мааньтад хорих ял эдэлж байгаад өөр анги руу шилжсэн гэсэн. Одоогоор аль ангид байгааг нь мэдэхгүй. Н.Мөнх-Оргилд найман жилийн биеэр эдлэх ял үлдсэн” гэв.

Н.Мөнх-Оргилд холбогдох хэргийн Хавтаст хэргийг энд дарж уншина уу. https://ergelt.mn/news/71/single/1152


URL: