ЖДҮ-чин Н.Учрал жирийн иргэдийн боломжийг бас л булаах уу

61e913465f651УИХ-ын гишүүн Н.Учрал Цахим хөгжил харилцаа холбооны сайдын суудалд заларч жирийн иргэдийн боломжийг дахиад л хулгайлах нь бололтой. Учир нь тэр өмнө нь ЖДҮХС-гаас зээл авсан тушаалтнуудын дунд тууж явсан. Товчхондоо мэдээлэлд ойр байдлаа ашиглаад зээл авчихсан гэсэн үг.

Энэ асуудал нь олон нийтэд ил болмогц, аав Н.Ням-Осор руугаа бухаж үзээд, эцэст нь “одоо төлчихье” гээд 950 сая төгрөгийн зээлийг өдөрт нь барагдуулж байсан. Эдийн засгийн чадамжтай гэдгээ тэгж л харуулж байв.

Тухайн үед МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ болон концесст нэр холбогдсон гишүүдээ УИХ-ын 2020 оны сонгуульд тухайн нэр дэвшүүлэхгүй гэж байсан ч Н.Учрал дэвшсэн. Амьхандаа ааваараа бамбай хийгээд өөрөө уснаас цэвэрхэн мултарчихаж байгаа юм.

Энэ боломжоо ч өөрийг нь сонгосон иргэдийн төлөө бус тойрон хүрээлэгч, найз нөхдийнхөө төлөө л ашигласаар ирлээ.

Тодруулбал, өөрийн хамаарал бүхий хүмүүсээ төрийн байгууллагуудад албан тушаалтнаар томилуулж, ёстой л төрийн албаар тоглож байгаа. Хамгийн сүүлд түүний оролцоотойгоор дуучин A Cool буюу Б.Анхбаярыг ШШГЕГ-ын Соёмбо чуулгын даргаар томилогдсон бөгөөд өдгөө хошууч цолтой болчихсон л яваа. НОСК-ийн захирал М.Говьсайхан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл гэх зэргээр 10 гаруй залууг төрийн чухал албан тушаалд улаан гэрлээр томилуулсан байдаг. Гэхдээ тэдгээр найзууд нүүрийг нь улайлгалгүй ажлаа хийдэггүй. Харин эсрэгээрээ аливаа асуудалд хутгалдаж явдаг.

Тэгвэл энэ удаа мань Н.Учрал Цахим хөгжил харилцаа холбооны сайдын суудалд залрахаар зэхэж байгаа бөгөөд хамаарал бүхий найз, нөхдөө тус яаманд чихэхгүй гэх баталгаа үгүй. Бусдын боломжийг нэг хулгайлсан хүн дахиад үгүй гэх баталгаа бий гэж үү.

https://erennews.mn/article/56732


URL: