Сайд дарга нараа, түгжрэлээс салгах мэргэн санаа алга уу

119483578_322177945535366_5248456105241322047_nӨнгөрсөн хугацаанд хотын удирдлагууд замын түгжрэлийг шийдэх оновчтой шийдэл  бол тээврийн хэрэгслийн дугаарын тэгш сондгойгоор явуулах гэж олон нийтэд зарласан нь бухимдал үүсгээд байгаа. Хотын мээр Д.Сумъяабазар хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нарын эл муйхарлалд цэг тавьж ЗГХЭГ дарга тэднийг шүүмжижлж чиглэл өгөв.

Товчхондоо бол ЗГХЭГ-ын даргар Д.Амарбаясгалан иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих хэрэгтэй гэж айлдаад,  түгжрэл бууруулах ажлын  хамгийн сүүлд нь боломжит хувилбараа зоочхоод байгааг нь ч  шүүмжилжсэн.

Уг нь  УБ хотын хамгийн тулгамдсан асуудлыг үтэр түргэн шийдүүлэхийн тулд ЗГ-ын бүтцэд өөрчлөлт оруулж шинээр ХОТ ХАРИУЦСАН САЙД гэх албан тушаал бий болгосон ч ямар үр дүнгүй гэдгийг бэлхнээ хэлээд, харуулаад өглөө.

Өөрөөр хэлбэл, хоногийн 24 цагт авто зам дээрээ түгжирч байгаа  энэ асуудлыг нэг сайд томилогдоод шийдчихгүй гэдгийг харуулж буй юм.

Иргэд  түгжрэлээс гарахын тулд  1.7 сая орчим хүн амтай  нийслэлийг  тэлж байж  энэ асуудал  шийдэгдэнэ гэх наад захын жишээнүүдийг  хэлж ярьсан ч тэд хотоо яаж тэлэх тал дээр нэг ч үг дуугарахгүй байгааг харалган гэхээс өөр юу гэлтэй.

Уг нь жил хагасын өмнө  баганан тулгуурт тээврийг явуулж 2022 оны 5 дугаар сар гэхэд  тэр тэр чиглэлэд тэдэн км зам  барьсан байна гэж сүржин нь аргагүй дуугарч байгсад өдгөө таг. Тэгсэн хэрнээ багнан тулгуурт тээврээ “Түгжрэл бууруулах 8 шийдэл”-ийнхээ  сүүлд нь шахам тавьчихсан байсан нь ЗГХЭГ-ын даргын эгдүүг хүргэсэн бололтой.

Тэд  “Түгжрэл бууруулах 8 шийдэлдээ” тодорхой мөнгө төсөвлөчхөөд байгаа ч  дугуйн зас, явган хүний зам, давхар авобус гэхчлэн нэн яравчлахыг нь   төлөвлөгөөний хойно зоочхоод байгаа нь тун тоогүй. Тийм ч учраас ард иргэд  “Хотын дарга Д.Смуъяабазар, хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж биднийг хохироох нь дээ гэж  бухимдаж байна.

Товчхондоо бол өдийг хүртэл ямар нэгэн шийдэл, шийдвэр ч үгүй, ус балгасан мэт чимээгүй байгаа нь ингэж дүгнэхэд хүргэж байна.


URL: