Б.ДЭЛГЭРХАНГАЙ: Нэгдүгээр эмнэлгийн таван давхрын цонхоор 28 настай иргэн унаж, амиа алдсан

3ba60d61db4c9fac8f1f0a0f839d4109Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цусны тасагт хэвтэн эмчлүүлж байсан иргэн унаж нас барсан хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодрууллаа. Тэрбээр “Энэ есдүгээр сарын 15-нд Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт орших Нэгдүгээр эмнэлгийн таван давхрын цонхоор “Хүн унаж, бэртсэн” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа явуулахад тус эмнэлэгт хорт хавдрын оноштой хэвтэн эмчлүүлж байсан иргэн Ө 28 настай эрэгтэй салхивчны цонхоор унасан. Тиймээс хүнд бэртэж, сэхээн амьдруулах тасагт дөрөв хоног эмчилгээ хийлгэж байгаад шархаа даахгүй нас барсан” гэх мэдээл ирсэн гэв.


URL: