Орост дайчилгааг эсэргүүцсэн жагсаалын үеэр 800 орчим хүнийг баривчилжээ

712-1664157866633107d74272dМОСКВА. /VOA/. Орост цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласныг эсэргүүцсэн жагсаалын үеэр 800 орчим хүнийг баривчилжээ.

“Ням гаргийн байдлаар 33 хотод хамгийн багадаа 796 хүнийг баривчилснаас тэн хагас орчим нь нийслэл Москва хотод баривчлагдсан” гэж “OVD-Info” хүний эрхийг хамгаалах байгууллага мэдээлсэн байна.
Орос дахь улс төрийн баривчилгааг ажигладаг тус байгууллагын мэдээллээр, цэргийн дайлчилгаа зарласны дараа үүссэн жагсаалын үеэр баривчлагдсан хүмүүсийн дунд насанд хүрээгүй хүүхдүүд байжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-нд Украинд тулалдаж буй Оросын цэргүүдийг дэмжих зорилготой хэсэгчилсэн дайчилгаа зарлаж байгаагаа мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж. “Монцамэ” агентлаг


URL: