Оросын дуучин Walkie цэрэгт татагдахаас айгаад амиа хорложээ

raper-postОросын рэп дуучин Иван Петунин буюу Walkie амиа хорложээ. Тэр 27 настай байлаа. Түүний цогцсыг төрөлх Краснодар хотынх нь нэгэн олон давхар байшингийн дэргэдээс олсон байна.

Үхэхийнхээ өмнө тэрээр фэнүүддээ видео бичлэг илгээж, амиа хорлох үйлдлээ “эцсийн эсэргүүцэл” гэж нэрлэсэн байсан юм. Иван сэтгэл зүйн эмгэгийн улмаас армиас чөлөөлөгдсөн ч хэсэгчилсэн дайчилгаанд хамрагдахаас айж байгаагаа ярьжээ.

 

“Би хүн алах нүгэл үйлдэж чадахгүй. Юуны ч төлөө байсан хүний амь хөнөөхгүй. Гартаа буу бариад хүн алах эрх надад байхгүй. Энэ дэлхийд амьдрахад маш хэцүү байна. Дайн эхлэснээс хойшх долоон сар их зовлоо. Ойр дотныхоо хүмүүсээс уучлал гуйж байна. Гэхдээ өөрийнхөө зарчмын төлөө заримдаа үхэх хэрэгтэй байдаг. Би саяхан Walk Out Boy 3 гэсэн шинэ цомог гаргалаа. Та нар сонсоод намайг ямар хүн болохыг дүгнээрэй” гэж бичжээ.

https://news.zindaa.mn/4csb


URL: