​Азийн хөгжлийн банкнаас 100 сая доллар орж ирж, ГВАН нэмэгдэв

image_660 (2)-Азийн дэд бүтэц хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт орж ирнэ-

Азийн Хөгжлийн Банк “эдийн засгийн хүнд цочролын сөрөг нөлөөллийг зөөлрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт 100 сая ам.долларын яаралтай тусламжийн зээлийг баталсан билээ. Санхүүжилт есдүгээр сард орж ирснээр валютын нөөцийг нэмэгдүүлснийг Монголбанк баталж байна. Гадаад валютын албан нөөц /ГВАН/ есдүгээр сарын эцэст 2.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх сараас 3.7 хувиар өсчээ.

Түүнчлэн, Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк (Asian Infrastructure Investment Bank)-аас 100.0 сая ам.долларын санхүүжилтийг 2022.09.29-нд баталсан байна

Хилийн саатлаас үүдэн нүүрсний экспорт хязгаарлагдмал, валютын нөөц сүүлийн наймдугаар сарын турш буурах хандлагатай байв. Эдгээр санхүүжилт нь төлбөрийн тэнцлийн ачааллыг хөнгөлж, валютын захад эергээр нөлөөлөх хүлээлттэй байна.

(Эх сурвалж ADB: https://www.adb.org/mn/news/adb-provides-100-million-emergency-support-mongolia).

(Эх сурвалж: AIIB https://www.aiib.org/en/projects/details/2022/approved/Mongolia-Weathering-Exogenous-Shocks-Program.html).


URL: