Түгжрэл сааруулахын тулд 4 нүхэн гарц барина

0rxvPxNJ5wdRKS157o8w

Улаанбаатар хотын 4 байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барихаар болжээ. Шинээр барих төслийн ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг Нийслэлийн Засаг даргын орлогч болон БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” компанийн удирдлагууд өнөөдөр баталжээ.

Нүхэн гарц барих дөрвөн байршил:

Сонгинохайрхан дүүрэгт  Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарц.

Сонгинохайрхан дүүрэгт Геологийн төв лабораторийн уулзвар.

Баянгол дүүрэгт Хермес төвийн урд, төмөр замын зоорины урд нүхэн гарц.

Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзварын нүхэн гарц. Ингэснээр нийслэлийн гол 4 байршилд босоо чиглэлд авто машины хөдөлгөөнийг задлах, урсгалыг нэмэгдүүлэхэд нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна.


URL: