“Yahoo”: Манай дэлхий улам аюултай болж байна

 34251-1000-600.2

Хойд Америкт цар тахал дэгдэхийн өмнө  Финикс радиогийн хөтлөгч энэ талаар онигоо хийж байв. Тэр үед ихэвчлэн Хятад болон хойд Италийг хамарч байсан онигоо удахгүй бидний босгон дээр ирнэ гэж хэн ч  төсөөлөөгүй байв. Манай дэлхий өөрчлөгдөж байна.

Оросын автократ нь бидэнд аюул занал учруулж байна

Есдүгээр  сарын 21-нд Оросын Засгийн газар Украинд үргэлжилж буй “цэргийн тусгай ажиллагаа”-нд залуусыг дайчлан оролцуулж байгаагаа зарлав.  Украины дайн эцэстээ дундаж давхаргын оросуудад нөлөөлж, өнгөрсөн зууны агуу гүрнүүдийн нэг байсан Орос  асуудалд орж, удирдагч Владимир Путин цөхрөнгөө барсаны тод илрэл юм. Путин хоёрдугаар сарын 24-нд Украин руу довтлохдоо орчин үеийн түүхэн дэх том алдаануудын нэгийг хийсэн. Өнөөдөр бидний туулж буй инфляцын ихэнх хэсэг нь их хямралын дараа болон тахлын үед зээлийн хүүг дарсан жилээс үүдэлтэй. Инфляц хурдацтай өсөж байгаа энэ үед Холбооны нөөцийн банк үнийн өсөлтийг дарахын тулд бодлогын хүүгээ өсгөж эхэллээ.

2023 оны хямрал “үнэхээр муу” байж магадгүй

Лхагва гарагт Нью-Йорк хотод болсон CNBC-ийн “Deliving Alpha Investor Summit” дээр тэрбумтан хөрөнгө оруулагч Стэнли Друкенмиллер “Бид маш их асуудалд ороод байна. Хэрэв бид 23 онд уналтанд орохгүй бол би гайхах болно. Би цагийг нь мэдэхгүй ч 23 оны эцэс гэхэд хямрал болно” гэжээ. “JPMorgan Chase & Co”.-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Жэйми Даймон бага хурлын үеэр “шуурганы үүл” шилжиж байна гэж хэлсэн. Тэрбээр “Энэ бол хар салхи.Одоогоор бид нам гүм байна.Нартай байна, бүх зүйл сайхан байна. Хүн бүр Холбооны нөөцийн банк үүнийг зохицуулж чадна гэж бодож байна. Тэр хар салхи яг бидний зүг чиглэн ирж байна. Энэ нь бага зэргийн шуурга уу эсвэл Сэндигийн супер шуурга уу гэдгийг бид мэдэхгүй” гэжээ.

Дэлхий үргэлж аюултай газар байсаар ирсэн

Ирэх долоо хоног, саруудад бид 6300 цөмийн цэнэгт хошуутай Оросын дарангуйлагч ямар шийдвэр гаргах вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөн эдийн засгийн уналтыг хэрхэн яаж даван туулах вэ гэдгээ бодох хэрэгтэй болоод байна.

https://www.yahoo.com/news/recession-sure-nuclear-war-possibility-143056884.html


URL: