Мөрөөдөл нь биелж, хоббигоо хөгжүүлж буй эрхэм УИХ-ын гишүүн “шударга” дүртэй Т.Аюурсайхан !!!

34454-1000-600.2Манай улсад хэн сайн цүнх барьж, хэн сайн “долоосон” нь дээшээ гардаг жишиг бий. Цүнх баригчдын мөрөөдөл нь УИХ. Хобби нь морь байдаг. Яг энэ жишгээр явж байгаа эрхмүүдийн нэг нь УИХ-ын гишүүн “шударга” дүртэй Т.Аюурсайхан.

Түүний УИХ-д орохоос өмнөх үеийн хөрөнгө өдгөө хэд дахин нугарч хөлжин, Хүй долоон худгийн “Дааган толгой” хэмээх газрыг бүхэлд нь авчихсан, хэр баргийн айлаас тохилог адууны тансаг жүчээг төмөр зам дагуу барьчихсан, гадаадаас мянга мянган доллараар нь адуу худалдаж аваад гайхуулж байна. Ковидын хүнд үед хил гааль хаалттай, бараа бүтээгдэхүүний эргэлт байхгүй байхад тэр энэхүү тансаг жүчээгээ хамгийн үнэтэй материалуудаар барьсан байдаг.

УИХ-ын дарга асан М.Энхболдыг унагах гэж оройлон тэмцэж, шударга 5-ын тэргүүнд орилж явсан Т.Аюурсайхан өдгөө УИХ-ын дэд дарга, улс төрийн нөлөө бүхий эрхэм болсон нь өөрийн хамаарал бүхий хүмүүсээ доод албан тушаалуудад томилох эрх бүрдэж, хөрөнгөжих тохироо нь болсон гэж хэлж болно.

Тэр ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслахыг 12 жил хийж яваад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар хэсэгхэн хугацаанд ажиллаад Их хуралд суусан нэгэн. Аюурсайхан гишүүнд бизнес хийж явсан он жилүүд гэж үгүй.

Тэр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө буюу 2015 онд 430 сая төгрөгийн үл хөдлөхтэй байсан бол их хуралд ороод 2021 оны байдлаар 1 тэрбум 210 сая төгрөгийн үл хөдлөхтэй болж хөлжсөн.

2017 онд өөрийн орлого нь жилийн 70 сая төгрөг байсан бол 2021 оны байдлаар 235 сая төгрөг болтлоо өсчээ. Харин гэр бүлийн орлого нь 10 сая төгрөг хүрэхгүй байсан бол өдгөө 159,8 сая төгрөг болтлоо хөлжөөд байна. 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэг гарахад энэ тоо улам нэмэгдсэн байх нь ойлгомжтой.

Гадны улс төрчид олон нийтийнхээ эрх ашгийн төлөө тэмцээд олон жил улс орныхоо төлөө зүтгэж домог мэт хүндлэгддэг бол манай улсад эсэргээрээ байдаг. Өөрөөр хэлбэл манай гудамжнаас гарсан улс төрчид саарал ордон руу ороод өрөөлийн бус өөрсдийн эрх ашгийг чухалчилж өөрсдөө хөлждөгийн нэг жишээ нь энэ.

https://newspress.mn/v1/%D0%A3%D0%BB%D1%81-%D1%82%D3%A9%D1%80/news/34454


URL: