М.Анхцэцэг Азийн хошой аварга боллоо

М.Анхцэцэг Азийн хошой аварга боллооТ.САЙХАН

Бахрейны Манама хотод болж буй хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг огцом болон түлхэлттэй өргөлтийн төрөлд алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр тэргүүлэн төрийн дуулалаа эгшиглүүлэв.

Тэрбээр огцом өргөлтөөр 114, түлхэлттэй өргөлтөөр 135, нийлбэр дүнгээр 249 кг-ыг өргөсөн юм. М.Анхцэцэг зургаан жилийн өмнөх тус тэмцээнд түрүүлж байсан бөгөөд энэ удаад дахин түрүүлж, Ази тивийн хошой аварга боллоо.

Эх сурвалж:www.polit.mn


URL: