НАСА сансар руу нисэх дахин гурван хөлөг захиалжээ

11 (1)Америкийн NASA  агентлаг сар руу хийх нислэгт зориулан дахин гурван Orion хөлөг авсан гэнэ. Энэ талаар нисэх аппарат үйлдвэрлэгч Lockheed Martin компанийн сайт дээр мэдээлжээ.

Компанийн мэдээлэд өгүүлснээр, НАСА өөр сансрын нислэгүүдэд зориулан ойрын үед дахин зургаан хөлөг авах гэрээ байгуулж магадгүй гэнэ.

Энд дуулгахад, ирэх сард НАСА-ийн сансрын нисэгчид олон улсын сансрын станцаас анх удаа гарч, задгай сансарт ажиллахаар болсон талаарх мэдээлэл гарсан. Америкийн сансрын нисэгчид задгай сансарт iROSA нарны зайн тавцан суурилуулах ажлыг үргэлжлүүлэх юм байна.

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/544021


URL: