С.Баяр: Б.Болор-Эрдэнийг гоё төрсөнд, сайд болсонд хүмүүс атаархсан

6echAzlvxhZ9UuRm9b11Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ жилийн өмнө Саудын Арабын Эр Рияд хотноо болсон Дэлхийн ирээдүйн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцдэг “Future Investment Initiative” чуулганд оролцсон.

Энэ үеэрээ “Орост боловсрол эзэмшсэн, хоцрогдсон ахмад, дунд шатныхан төрийн ажлыг хурдтай явуулахад саад болсон” гэх утгатай үг хэлсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөж өндрийг авах болсон.

Улмаар өөрийн хүсэлтээр ажлаа өгч, өчигдөр /2022.11.09/ Засгийн газрын хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн албан ёсны твиттер хуудаснаа, “Атаархал… Гоё төрсөнд нь. Сайд болсонд нь. Сайдаас больж чадсанд нь. Атаархал бол ялагдлаа хүлээж буйн илрэл” хэмээн жиргэжээ.

https://tsahiur.mn/n/s/11695


URL: