О.БААТАРЖАВ: Хүн амины хэрэг үйлдэж, СЭМҮТ-д 10 жил эмчлүүлж байсан иргэн амиа хорлосон

 b459802aac67cd37133743a6104cbea8Шүүхийн шийдвэрээр СЭМҮТ-д албадан эмчлүүлж байсан иргэн эмнэлэг дээрээ амиа хорложээ. Энэ талаар бид СЭМҮТ-ийн дэд захирал О.Баатаржаваас тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн.
      Цагдаагийн байгууллага одоо шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн өвчтөн нь манай эмнэлэгт эмчлүүлээд 10 гаруй жил болсон архаг өвчтөн. Ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байгаа. Энэ хүн нь мэргэжлийн чанартай албадлагын аргаар эмчлүүлж байсан.  Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээ хийлгэж байсан гэсэн үг. Хүн амины хэрэгт холбогдож, манайд эмчлүүлж байсан” гэв.


URL: