Фэнүүд 9 метр урттай хөшөөг Элон Маскт зориулан барьжээ

10ed425b85857a7f948367e29a49cc0f4Нийт 9 метр урттай, 600 мянган ам долларын үнэтэй хөшөөг Элон Маскын фэнүүд бариулжээ.

Үүнийг Канадын барималч Кэвин болон Мишель Стоун нар урласан аж. Энэхүү хөшөөг энэ оны 11 сарын 26-нд Техас муж дахь Теслагийн оффист гардуулан өгөх гэж байгаа гэнэ.

Түүнийг ийм байдлаар дүрсэлсэн нь “GOAT” буюу “Greatest of All Time” хэмээн бэлгэдсэн гэнэ.

Үүнийг хийлгэсэн хүмүүс яриандаа “Хүмүүс биднийг хэзээ ч үүнийг хийж чадахгүй гэж бодож байсан. Гэхдээ жил гаруй хугацааны дараа бид ийнхүү түүнд үүнийг дурсгах боломжтой болж байна. Бид түүнтэй уулзаж үүнийг өгмөөр байна. Тэр чинь одоо байгаа хамгийн мундаг шинийг санаачлагч хүн. Тэр бол GOAT. Greatest of All Time” хэмээжээ.


URL: