Хөх хотын иргэд ХОЁР ЦАГ гэрээсээ гарах эрхтэй боллоо

Hohhot_Central_SquareӨвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хотод 67 хоногийн турш үргэлжилсан хатуу хөл хориог өчигдрөөс буюу энэ сарын 1-ээс эхлэн сулруулсан байна.

Хятадын эрх баригчид коронавирусийн тархалттай тэмцэх “Тэг ковид” бодлогоо үргэлжлүүлж байна. Цар тахлыг хумих зорилгоор гурван сая гаруй хүн амтай Хөх хотод  ийнхүү хоёр сар гаруй хугацаанд хатуу хөл хорио тогтоосон байснаа сулруулж, нэг айлаас нэг хүн өдөрт хоёр цаг гэрээсээ гарах эрхтэй болжээ.


URL: