Монголын улс төрийн тогтолцооны гажуудал

 712-1670206226300c3c0831bc428190a757e17d68d1bd/Миний хувийн ажиглалт, дүгнэлт/

*ЭНЭ БҮХЭН ЯАЖ ҮҮСЧ, ХѲГЖСѲН БЭ?
-2000 онд МАХН сонгуульд ялж Н.Энхбаяр Ерѳнхий сайд болохдоо Тѳрийн ѳндѳр албан тушаалуудыг “үнэ хаялцуулан” худалдаж эхэлснээс улстѳрд чадвар биш мѳнгѳ ноёлж эхэлсэн. Бэлтгэгдсэн ѳндѳр мэдлэг чадвартай, хариуцлага ёс зүйтэй, туршлагатай хүмүүс дарга болдог гэсэн тѳсѳѳлѳл, мѳнгѳтэй хүн хүссэн албан тушаалдаа очиж болдог гэсэн ойлголтоор солигдлоо
-Үндсэндээ 2000 оноос хойшхи сонгуулиудад намууд мѳрийн хѳтѳлбѳрѳѳрѳѳ ѳрсѳлдѳх биш, сонгогчдод хэн их мѳнгѳ амалж, хэн их мѳнгѳ тараасан нь ялдаг болсон. Энэ үзэгдэл ард олныг саналаа мѳнгѳѳр худалдахад сургав. Сонгогчид маргаашийн ирээдүйн тѳлѳѳ бус зѳвхѳн ѳнѳѳдрийн жаахан ашгийн тѳлѳѳ үнэт зүйлсээ худалдаж байлаа
-Сонгуульд их мѳнгѳ тарааж шийдвэр гаргах эрх мэдэлд хүрсэн улс тѳрчид, юуны ѳмнѳ сонгуульд зарцуулсан их мѳнгѳѳ эргүүлж олохын тѳлѳѳ боломжуудаа ашиглах болсон. Мэдээлэлд ойр байгаа тэд тендэр, хѳнгѳлѳлттэй зээл, олон улсын тѳслүүд зэргийг эрх мэдлээ ашиглан авч баяжицгаах боллоо. Олзонд шунасан энэ үеэс улстѳрчдѳд ёс зүй байхгүй болж эхэлсэн
-Энэхүү луйврыг ганцаараа хийх боломжгүй болохоор тэд ашиг сонирхол, хүсэл шуналаараа нэгдэж эхлэв, нам харгалзахгүйгээр. Бас шоронд орохгүйн тулд ЦЕГ, ТЕГ, Шүүх, Прокурор, Гааль зэрэг байгуулагуудад ѳѳрийн хүнээ томилуулах болов. Үүний тулд УИХ болон ЗГ дотроо бие биедээ “Шийдвэрийн наймаа” г хѳгжуулнэ. “Чи миний оруулсан саналыг дэмжвэл, дараагийн удаа чиний оруулсан саналыг бид дэмжинэ” гэсэн энгийн тохиролцоотой
-Харилцан ашигтайгаар “шийдвэрийн наймаа”-г хѳгжүүлсээр тэд бага багаар бие биенийхээ “шантааж”-нд орцгооно. “Хэрвээ би унавал, чи ч бас унана” гэдэг шантаажаар тэд шударга байх хүсэл, ѳѳрийн ёс зүйгээ дарна. Бидний “шударга” гэж бодсон зѳндѳѳ залуус улстѳрд ороод чимээгүйхэн уусч орхидог шалтгаануудын нэг нь энэ
-Бүх боломжуудыг хулгайлахын тулд тэд албан тушаалын пирамид үүсгэх хэрэгтэй болсон байна. Бараг бүх Яамдуудад, Агентлагуудад, Аймаг сумдуудад боломжтой бүх албан тушаалуудад ѳѳрийн хүнээ байршуулах болов. Эндээс мэргэжлийн бус, ямар ч мэдлэг чадваргүй “цүнх баригчид”, зѳвхѳн дээрээс ирсэн шийдвэрийг ёсчилон биелүүлдэг “амьгүй албат”-ууд бий болж Тѳрийн албаны хүнд суртал, авилгын системийг хѳгжүүллээ
-Энэ систем хѳгжихийн хэрээр тэд улам их шунацгаах болов. Бирд шиг хүслээ биелүүлэхийн тулд тэд:
1. УИХ болон ЗГ-ын шийдвэрт нѳлѳѳлѳх болсон
2. Бүх томилгоонуудад нѳлѳѳлѳх болсон
3. Хѳгжлийн Банкны чанаргүй зээлийг тэд бүрдүүлсэн
4. ЖДҮ-ийн сангийн зээлийг тэд ашигласан
5. Нүүрсний хулгайг тэд хийсэн
6. НД-ын Санг тэд дампууруулсан
7. Тѳмѳр зам, Эрдэнбүрэнгийн УЦС, ачаа тээврийн ложистикуудыг гацаав
8. Улаанбаатар хотыг хамгийн “аймшигийн бүс” нутаг болголоо
гэх мэтээр энгийн ард олонд хүрч болох олон боломжуудыг хулгайлцгаав
-Улс орноо хѳгжүүлэх гэж бус, ѳѳрийн хувийн ѳчүүхэн шунал тачаалаа гүйцэлдүүлэхийн тулд улстѳрд орсон тэд Монголын улстѳрийг хамгийн ашигтай бизнес болгон хувиргасныг та бид ѳнѳѳдѳр бодитоор харж байна
*ХАРИН ТА БИД?
-Их мѳнгѳ амалсан, сонгуулиар их мѳнгѳ ѳгсѳн НАМ-ыг сонгосоор л байлаа
-Улс орныхоо ирээдүйд итгэл алдарсан залуус сонгуульд саналаа ѳгѳхѳѳ болив
-Хаа сайгүй авилгын тогтолцоо бүрдсэнийг мэдсээр байж илчилсэнгүй, харин ѳѳрсдѳѳ энэ байдалдаа дасч, тэдний шаардсан авилгыг ѳгч “ажлаа бүтээсээр” байгаа
-Бие биенээ бараг таних цѳѳхѳн монголчууд бид, бүх ажлаа танил талаар дамжуулан бүтээх болсон нь тэдний бий болгосон системийг хѳгжүүлэхэд дэм болцгоов
-Tэдний энэ системийг гадарлах болсон зарим хүмүүс “шантаажаар”, эсвэл захиалгаар олон нийтийн санаа бодлыг “чиглүүлж” байна
-Хэвлэлийнхэн асуудлын зѳвхѳн ѳнгѳн талыг мэдээлэхээс бус асуудлын гүн рүү орохоос эмээж байна
-Олон нийт эсэргүүцэн шаардлага тавихаар “мэргэжлийн” шахуу болсон хэсэг бүлэг хүмүүс орж үймүүлан зорилгыг сулруулж, хүчийг нь саармагжуулна
-Эцэстээ бид аймхай хулчгар, хүлцэнгүй зусар байдлаараа энэхүү тогтолцооны гажуудалд хувь нэмрээ оруулсан даа
*OДОО ТЭГЭЭД ЯАХ БИЛЭЭ?
1. Сонгуулийн хуулиндаа ард иргэд ѳѳрийн сонголтоо хүссэнээрээ хийж баталгаажих боломжийг олгох хэрэгтэй байна
2. Намуудын одооны бүтэц дээр анхаарч, шинэчлэл хийх шаардлагатай байна
3. Тѳрийн албанд аль болохоор “шинэ үеийн” залуусыг авч тэдний дэлхийн хэмжээний мэдлэг чадварыг ашиглах хэрэгтэй байна
4. Олон нийтийн боломжуудыг хулгайлж завшсан улстѳрчдѳд хариуцлага тооцохоос нааш Монголд шударга ёсны талаар ярих боломжгүй. Ѳнѳѳдѳр олон нийт шаардаад байгаа “Хѳгжлийн Банк” болон “нүүрсний хулгайч”-дад хариуцлага тооцохоос энэ бүхэн эхэлнэ
5. Миний хувьд Монгол Улсын Ерѳнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарсайхан нар залуу хүний хувьд эр зориг гарган хариуцлага тооцох ажлыг эхлүүлэх үүрэгтэй гэж бодож байна
6. Харин бид асуудалд эрүүл саруул ухаанаар хандаж, шаардлагаа зѳв тавьж, хяналт тавих хэрэгтэй болно. Энэ бүхэнд мэдээж цаг хугацаа шаардагдах болохоор иргэд бид илүү сонор сэрэмжтэй байх шаардлагатай болж байна
7. Хариуцлага хүлээлгэх үүрэгтэй хуулийн байгууллагуудыг улстѳрийн нѳлѳѳнѳѳс гарган, бие даан шударгаар ажиллах боломжийг олгох ёстой
“Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй” ард түмэн. Одоо л энэ тогтолцооны гажуудлыг ѳѳрчлѳхгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй, ирээдүй үе минь биднийг уучлахгүй.
                                      Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах


URL: