“Украин”, “Орос” гэсэн үгс Нью-Йорък Таймс сонины хамгийн их ашиглагдсан үгсээр тодорлоо

ukruАмерикийн Нью-Йорк Таймс сонин 2022 оны хамгийн их ашиглагдсан үгсийг тодруулжээ. Энэ онд хамгийн их ашиглагдсан үгсээр “Украин”, “Орос” гэсэн үгс тодорсон байна.

Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр, ОХУ Украин руу өргөн цар хүрээтэй довтолж эхэлснээр энэ хоёр орны нэр тус сонины материалд хамгийн их дурдагджээ. Нью-Йорк Таймс сонины мэдээ нийтлэлд Украиныг 4500 удаа дурдсан бол Оросыг 3300 удаа дурдсан байна. Харин өмнөх онд “Байден”, “COVID” гэх үгс хамгийн их ашиглагдсан байжээ.

Нью-Йорк таймс сонинд 2022 онд хамгийн их ашиглагдсан 10 үг 

1. Украин

2. Орос

3. оросын

4. Байден

5. Цар тахал

6. Covid-19

7. Трамп

8. коронавирус

9. primary

10. Путин

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/545313


URL: