П.САЙНЗОРИГ: Иргэн М-ийн долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн ослын хэргийг шүүх рүү шилжүүлсэн

f2a133a96c79d315fd1a0bf211745a9bХууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг иргэн М долоон машин мөргөөд, хоёр хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан хэргийн талаар мэдээлэл өглөө.

     Тэрбээр “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм мэдээг бид прокурорын зөвшөөрөлтэйгээр өгдөг. Одоо надад иргэн М-ийн гаргасан хэргийг шалган, шийдвэрлээд прокуророос шүүх рүү шилжүүлж байгаа гэсэн мэдээлэл байна. Хүний биеийн онцлог харилцан адилгүй байдаг. Эхэндээ хөнгөн гарч байгаад Шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бэртэл, гэмтэл, дархлаа зэргээс болоод хүндэрч болно. Энэ тохиолдолд шинжилгээний дүгнэлт өөрчлөгддөг. Ер нь цаашдаа Шүүх шинжилгээний хууль шинэчлэгдэж байгаа. Бид гаргасан шийдвэрийг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийж байгаа этгээд өөрөө тайлбарлахгүй болохоор дундын этгээд тайлбарлахаар иргэд, олон нийтийг бухимдуулсан хардалт бий болоод байгаа учир Шүүх шинжилгээний тухай шинэчилсэн найруулгаар гаргасан шинжилгээгээ Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд олон нийтэд хүргэдэг байх заалт оруулж байгаа” гэв.


URL: