Дуучин Б.Сэрчмаа тоглолтоо хийхээр бэлтгэж байна

Дуучин Б.Сэрчмаа тун удахгүй үзэгч фенүүддээ гэнэтийн бэлэг барихаар шийджээ. Удтал уран бүтээлээ эхлүүлээгүй дуучин бүсгүй хэсэгтээ л ар гэрийн амьдралаа товхинуулах ажилтай нэлээд завгүй байсан гэдэг. Авааль нөхрөөсөө тусдаа амьдарч байсан дуучин бүсгүй саяхны нэг өдөр нөхөртэйгээ эвлэрэн хамтдаа байх болсон сурагтай байна.

Гэр бүлийнхээ амьдралаа цэгцэлчихсэн дуучин Б.Сэрчмаа уран бүтээлдээ эрч хүчтэйгээр эргэн орж ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлэн хөгжмийн зохиолч Пүрэвдоржтой хамтран ажиллахаар болжээ.

Түүгээрчлэн уран бүтээлийн тоглолтоо ч хийхээр бэлтгэл хангаж суугаа гэнэ лээ. Ингээд мөн удахгүй болох тоглолтоосоо урьдач шинэхэн цомгоо ч гаргахаар шаргуу ажиллаж байгаа сураг гараад авлаа.


URL:

Сэтгэгдэл бичих