УИХ-ын гишүүн Г.Баярсайхан машинтайгаа ярилцаж, байн байн илэх дуртай

Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн тодорхойлж буйгаар Монголын хамгийн хүнд өгөөжтэй улс төрч нь УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан гэгч. / Видео бичлэгийг  fact.mn сайтын “Шар хуудас” булангийн архиваас үзэх боломжтой/

Хуурамч дипломтой гэгдсэн ч УИХ-д сонгогдож амжсан тэрээр өөрийгөө УИХ дахь хамгийн “ногоон гишүүн” хэмээн тодорхойлох дуртай юм билээ.

Саяхан МУИС-ийн оюутнуудтай хийсэн уулзалтын үеэр “Би бол Монгол дахь хамгийн экологич улс төрч, төрийн түшээ” гэхчилэн танилцуулжээ.

Гэсэн ч зай олголгүй үргэлжилсэн магтаалын дараа нэгэн оюутан “Ер нь барууны орнуудад тухайн хүн байгаль орчноо гэсэн сэтгэлтэй эсэхийг нь хийж буй үйлдэл, хэрэглэж буй эдээр нь шинжих нь бий. Хамгийн энгийн жишээ гэхэд унаж буй машин нь бензин бага зарцуулдаг авсаархан байх ёстой. Таны машин тийм байж чадна гэж үү?” хэмээн асуухад эрхэм гишүүн бантаж, цуглаанаа өндөрлөх тухай өгүүлсэн байна.

Ам, ажил нь зөрөмтгий эрхэм гишүүн харин ч эсрэгээр машинд их дуртай гэнэ.

Тэр бүү хэл нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа : “Би Ниссан Инфинити QX56″ унадаг. Хөдөө гадаа явах тоолондоо машинтайгаа ярилцаж, байн байн илэх дуртай” хэмээн өгүүлсэн аж.
Түүний уг ярилцлага гарсаны дараа төрийн ордноор Г.Баярсайхан гишүүнийг “Аргагүй амраг” хэмээн хочлох болсон бөгөөд хаа нэг томилтоор явсаных нь дараа “За нөгөөх чинь хээр очоод машинаа илээд зогсчихсон байгаа даа.” гэж явуулдаг гэнэ.

Г.Нямжав


URL:

Сэтгэгдэл бичих