Кaтар-2022: Аргентин болон Францын хожлын торгон агшин

Катарт болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээгийн тоглолтод Аргентин, Хорватын баг тааран тоглолоо. Энэ тоглолтоор Аргентины баг Хорватыг 3:0 харьцаагаар хожсон билээ.

Месси өмнө нь ярилцлага өгөхдөө Катар-2022 түүний хувьд сүүлийнх нь ДАШТ  болно, дэлхийн аваргын цом өргөх эртний мөрөөдлөө биелүүлэх сүүлийн боломж хэмээн онцолж байлаа.

Аргентины шигшээ баг хамгийн сүүлд ДАШТ-ийн финалд 2014 онд шалгарч байлаа, үүнээс өмнө 1978 болон 1986 онуудад аваргын цомыг хүртэж байв.

Харин Франц, Мароккогийн шигшээ багууд тоглож, францчууд 2:0 харьцаагаар Мароккогийн багийг яллаа. Ингэснээр Францын шигшээ баг ням гарагт Аргентин, домогт Месситэй таарч, цомын төлөө тоглох юм.

Франц хоёр ДАШТ дараалан финалд шалгарч байгаа аж.

Ийнхүү ДАШТ-ий  аварга болоход Аргентин болон Францын багуудын хувьд ганцхан алхмын өмнө ирлээ. Хоёр багийн тоглолт энэ сарын 18-нд болох юм.


URL: