​АН: МАН-ын оны онцлох 10 БУЛХАЙГ нэрлэв

Captureanman

Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга А.Цэрэнбат 2022 он дуусаж, шинэ он гарахтай холбогдуулан эрх баригч Монгол ардын намын арван бузар булхай, хууль бус үйлдэл, иргэдийн эрх ашгийг хөндсөн үйл явдлыг онцоллоо. Үүнд,

1. Хүнсний үнэ өсөж, иргэдийн амьдрал хүндэрлээ. Жишээлбэл, Атар талх 1200 төгрөг байсан бол 2400 төгрөг, махны үнэ 9000 төгрөгөөс 15000 төгрөг, бензин 1400-аас 2390 төгрөг боллоо.

2. Нүүрсний хулгай. 40 их наяд төгрөгөөр үнэлэгдэх нүүрсийг 10 жилийн хугацаанд хулгайлсан. УИХ-ын гишүүд үүнд холбоотой нь хууль, хяналтын байгууллагаас зарлагдсан. Иргэд жагссан ч бодит үр дүн гарсангүй.

3. Гадаад валютын ханш өсөж, төгрөгийн ханш суларлаа, нэг доллар 3400 төгрөг хүрлээ.

4. Дарханы зам, бүтээн байгуулалт нэрээр луйвар газар авсан. Мухар төмөр замыг 1.4 тэрбум доллараар барьсан ч тонн нүүрс тээвэрлэсэнгүй. Үндэсний цементийн үйлдвэр зогсож, нэг тонн нь 150 мянган байсан цемент 400 мянга хүрлээ.

5. Нэг хүнд ногдох өрийн хэмжээ 30 сая төгрөг болов. Хэнтий аймгийн хөрөнгө оруулалт 270 тэрбум, нэг хүнд ногдох нь 3.5 сая төгрөг байна. Гэтэл Улаанбаатар хотод хийгдэж буй хөрөнгө оруулалтын нэг хүнд ногдох хэмжээ 500 мянга байгаа нь харьцангуй байгаа юм.

6. Олон улсад манай улсын нэр хүнд уналаа. ОХУ-Украины дайныг дэмжиж, ОХУ-ын талд зогслоо.

7. Хүний эрх дордож, дарангуйлал сэргэлээ. МАН-ын гишүүн Д.Сарангэрэл иргэдээ “улныхан” хэмээн доромжилж, огцорсон. Залуусын жагсаалыг удаа дараа албадан тараасан, баривчилсан. НҮБ-аас хийсэн судалгаагаар залуусыг шүүхийн шийдвэргүй баривчилсан нь тогтоогдлоо.

8. Үндсэн хуулийн хулгай хийлээ. МАН-ын УИХ-ын гишүүд “давхар дээл” өмсөж эхэлсэн. Хуулийг тавхан минутад баталдаг болсон. 62-уулаа сонгогдсон ч хууль батлахад ирц хүрэхээ байсан. Байнгын хороонд хоёр гишүүн хууль хэлэлцдэг, баталдаг боллоо.Төрийн нууц нэрээр газрын баялгийг хулгайлж байна.

9. 2024 оны сонгуульд ялахын тулд Үндсэн хуулийг дахин өөрчлөх гэж байна.

10. Монгол залуусын мөрөөдөл зөвхөн БНСУ-ын виз авах боллоо. Хувиараа бизнес эрхлэх, шударга өрсөлдөх хэцүү бол эх орондоо амьдрах залуусын итгэл нурж байна хэмээн онцоллоо.

http://itoim.mn/article/YyfkG/36149


URL: