Монголчууд дэлхийн дөрөвдэх “чика” үндэстэн
“Цоглог”, “үнэн зэвүүн” гэхээр бас биш юм аа, “тасархай” гэвэл яаж байна? Хамгийн “тасархай гарууд” бол бразилчууд гэнэ дээ. Cool буюу шууд утгаараа “сэрүүн” хэмээх энэ үг англи хар ярианы хэлэнд “үнэн зэвүүн”, “чика” гэсэн утгыг илтгэнэ. Алдарт CNN-ы дагуул сайт болох cnngo.com дэлхийн бүхий л улс үндэстнүүдээс хамгийн чика-г нь шалгаруулжээ. Бразилчууд нэгт, Сингапурчууд хоёрт, Ямайкынхан гуравт, харин манай Монголчууд дөрөвт, Америкчууд тавд оржээ.
За тэгээд цааш нь жагсаавал зургаад испаничууд, долоод Япончууд, наймд Ботсвана, есөд Хятадууд, аравт Балбачууд, арван нэгд Бельгиүд , арван хоёрт Туркууд орсон байна.
Орос, Солонгос, Франц эд нар бол бүр жагсаалтад багтаа ч үгүй аж. Ийнхүү манай залуус, Америк, Япон, Испани, Бельгиүдээс илүү “чика” хэмээгдсэн нь улсын гадаад сурталчилгаанд бас нэгэн томоохон “очкоов” авч байгаа хэрэг юм даа.
Эндээс зураг хөрөгтэй нь үзнэ үү.
http://www.cnngo.com/explorations/life/12-coolest-nationalities-earth-050844?page=0,0
Даяар Монгол онлайн.
URL: