“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 1.4 сая ам.долларыг хувьдаа завшжээ

116778231_1647552888734249_4026946127617848011_n(1)УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.01.17/  хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ үеэр “Эрэл” ХХК нь Хөгжлийн банкнаас гурван удаа зээл авсан гэдгийг тодотголоо. Зээл олгох үед Б.Эрдэнэбат 100 хувь эзэмшиж байжээ.

Өнөөдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрөөс ямар ч төлбөр төлөөгүй, үлдэгдэл 127.1 тэрбум төгрөг байгаа аж. Үүнээс 1.4 сая ам.долларын зээлийг Б.Эрдэнэбат хувийн хэрэглээнд зарцуулсан нь тогтоогджээ.

https://news.zindaa.mn/4h5u


URL: