“Намайг Амараа гэдэг, би анчин”

“Боолын гэрээ”, “Бодлын хулгайч” кинонд тоглож олны танил болсон жүжигчин Б.Амарсайхан анд тун ч хообийтой нэгэн аж. Түүний дээрх зурганд найзууд нь “Намайг Амараа гэдэг, би анчин” гэх нэр хайрлажээ. Тэрбээр өөрийн Фэйсбүүк дэх хуудастаа анд явж буй болон ангийн олз омгийнхоо зургийг байнга оруулдаг юм. Ямартай ч тэр жилдээ гурваас доошгүй удаа анд гардаг бололтой.
11 ангийн бууны өмнө хэвтээ Амараатай хамт арван анчин явсан уу, эсвэл “Муу дархны багаж олон” гээч болов уу?


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих