Үндэсний хөтөлбөр нялхсыг утаагаар боомилж байна

olloo_mn_1674525417_new_ed0dd1ca5871d4e3c0c7381fc88d318b450821e3Утаа тойрсон асуудал бүр төрөл жанраа хувирган янз бүрийн арга ажиллагаа болж буй ч бүр нэмэр алга. Сүүлдээ бяцхан үрс маань амьсгалах агааргүй болж, хоолой, уушги, цээж нь бачуурч хорт утаанд бараг л боомилогдож байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд ачааллаа дийлэхээ байж, өвчиндөө шаналан гинших нялхсаа тэвэрсэн ээж, аавууд дүүргүүдийн эмнэлгийн хонгилд дугаарлаастай дүр зургийг сүүлийн 2 сард харцгаалаа.

Гэхдээ эрх баригчид утаа багасч байгаа гэх мэдээлэл цацахыг хичээж “Агаарын чанарын самбар” нь хорт утааны хувийг 2-3 дахин багасгаж мэдээлж байх жишээтэй. Зөвхөн эндээс л Монголд агаар, орчны бохирдлыг бууруулахаар хийсэн ажил нь үр дүнгүй, хэдэн тэрбум, хэдэн ихх наядаар нь цацаж, элдэв янзын туршилт хийгээд ч тусыг эс олсон нь харагдаж буй юм.

Уг нь Засгийн газраас “Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөр”-ийг 2017 онд баталж 2017-2025 оныг хүртэл 2 үе шаттай хэрэгжүүлэхээр зорилт тавьсан бөгөөд 2017-2020 он хүртэл 200 орчим ажил хийхээр төлөвлөсөн ч өнөөдөр 70 хүрэхгүй хувийг нь хийсэн гэж байгаа.
Гэтэл улсынхаа төсвөөс ч тэр гадаадын зээл тусламжаас ч тэр өчнөөн мөнгө төгрөг зарцуулсан ч өнөөдөр ард иргэдээ тэр тусмаа нялхсаа боомилох ажил л хийж гэхэд хатуу сонсогдож  мэднэ.

Үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн хөтөлбөр гэхэд өнөөдөр айлуудын зуух пийшинг сольж, янданг нь хөөлж өгөх, шахмал түлшээ сайн гэж ярих, утаа угаар мэдрэгч гэх хүүхдийн тоглоом шиг зүйл тарааж өгөхөөс хэтэрсэнгүй. Тиймээс хар утааг цагаан болгоно гэж амлагсдаас ард иргэдийнхээ эрүүл мэндийг нэхье.

ErenNews.mn
С.Цээл


URL: