Цоожтой гэрээс цонхоороо гарсан хүү хөлөө хөлдөөжээ

7124929d23d14f4a7645d58b5b1dca8dБага насны хүүхдийг харгалзах хүнгүй, цоожлон үлдээсний улмаас хүүхэд цонхоороо гарч яваад, хөлөө хөлдөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Тухайн хүүхдийг ГССҮТ-д авчран шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байгаа юм байна. Энэ мэтээр өнгөрсөн долоо хоногт осголт, хөлдөлт оноштой гурван хүүхэд ГССҮТ-д хүргэгдэн иржээ.

Мөн бага насны хүүхдийг малд явуулснаас гурван хүүхэд осгож, ГССҮТ-өөс тусламж аваад буцжээ.

Хүүхэд хөлдөж осгосон тохиолдол жилдээ ойролцоогоор 7 орчим бүртгэгддэг. Гэтэл энэ жил хэт хүйтэрсэнтэй холбоотойгоор осголт, хөлдөлт оноштой иргэд эмнэлэгт олноор ирэх болжээ.

Хөлдөлтийн нэг, хоёрдугаар зэргийн үед өсөлтийн бүсүүд гэмтэж, улмаар гар, хөл өсөхгүй, жижиг богино хуруутай болох эрсдэлтэй юм байна. Бүр цаашилбал, тайрах хүртэл арга хэмжээ авдаг.

Тиймээс иргэд та бүхэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хүйтэн үед малд явуулахгүй байхыг ГССҮТ-өөс анхааруулж байна.


URL: