Монголчуудыг галзуугаар нь цоллосон тэд хэн бэ

ТЭД БИЗНЕС ЭРХЛЭГЧ НЭРЭЭР МОНГОЛД ОРОГНОЖ, БҮСГҮЙЧҮҮДИЙГ ДАРАМТАЛЖ, ЭХ ОРНЫГ МИНЬ ДОРОМЖИЛЖ БАЙНА-

Хонконгийн өдөр тутмын нэгэн сонинд Монголын тухай нийтлэл саяхан гарчээ. Тус нийтлэлд “Улаанбаатар хотод барилга барих төслийн 90 хувь нь бүтэлгүйтдэг. Тиймээс хот нь балгас хэвээр байх болно. Монголын эдийн засгийн байдал тогтворгүй. Ер нь хөрөнгө оруулагчид анхааралтай байх ёстой” гэсэн утгатай. Уг нийтлэлийг эдийн засгийн судалгаанд суурилж бичээгүй байв. Харин өөрсдийгөө хөрөнгө оруулагчид гэж нэрлэсэн нийслэлд бизнес эрхлэгчид Монголын эдийн засгийн байдлыг тодорхойлсон нь тэр. Гацаатай замд дуусаагүй барилгууд шавааралдсан хотод иргэд нь нүүдэлчдийн гэр бүхий ядуу хороололд амьдардаг” гэж Монгол Улсыг олон улсад “сурталчилсан” тэдгээр хөрөнгө оруулагчдыг хэн болохыг сурвалжиллаа. Францын иргэн Иохим Бертот, Бельги улсын иргэн Кристофер де Грубен нар хамтран “Mad Mongolia” компани байгуулжээ. Тэд бизнесийн ертөнцөд шинэ хүмүүс. Монголд үл хөдлөх хөрөнгийн компанид ажиллаж байгаад танилцсан аж. Улмаар монгол эхнэрүүдтэйгээ хамтран уг компанийг байгуулжээ. Компанийн нэр нь “Mad Mongolia”, үүнийг монгол хэлэнд хөрвүүлэх юм бол галзуу монгол гэсэн утгатай. Монголчуудыг доромжилсон утгатай гэдэг нь гадаадын сонинд өгсөн нийтлэлээс нь харагдах аж. Иохим Бертот, Кристофер де Грубен нар Монголд ажиллаж олсон хэдээ нэгтгэж халаасаа тэмтрэн байж “Mad Mongolia” компаниа байгуулсан гэнэ. Бүр Иохим Бертот хуурамч компани байгуулж байсан баримт ч хууль хяналтынханд байна.

Юутай ч монголчуудыг эх нутагт нь “галзуу”-гаар нь дуудсан харийнхны хэн нь хэн бэ гэдгийг хүргэе.

ИОХИМ БЕРТОТ МОНГОЛ ЭХНЭРЭЭ ЗОДОЖ НУТГААСАА ДҮРВЭХЭД ХҮРЧЭЭ

“Mad Mongolia” компанийн хөрөнгө оруулалтын зөвлөх Иохим Бертот Франц улсын иргэн.

Тэрбээр нутагтаа аавынхаа гэрт амьдардаг байжээ. Аав нь Францын жижигхэн тосгон Монтобанд жижигхэн дэлгүүр ажиллуулдаг. Тодорхой мэргэжил эзэмшээгүй Иохим Бертот одоогоос арваад жилийн өмнө Чехэд түр оршин сууж байхдаа монгол бүсгүйтэй танилцсан байна. Түүнтэй танилцсан бүсгүй нь Монголын нэртэй эрдэмтний ганц охин. Чехийн Карлын их сургуулийн их эмчийн ангид суралцдаг байж. Иохим Бертот монгол бүсгүйтэй дотносож нутагтаа аваачжээ. Тэд хүүтэй болж эхний хэдэн сар сайхан амьдарч байжээ. Гэтэл нэг газраа удаан тогтдоггүй зантай Иохим Бертотын зан хувирч эхнэр хүүхдээ зоддог болжээ. Хүний газар хадмын хаяа түшсэн монгол бүсгүй тэсэхээс өөр аргагүй байж. Ийн амьдарч байгаад нэг өдөр эхнэрийнхээ хоолойг боож эмнэлгийн тусламж автал нь гэмтээжээ. Францын хууль сахиулагчид тухайн үед Иохим Бертот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Иохим Бертот Харин монгол эхнэр нь хүүхэдтэйгээ нутаг буцсан байна. Францын шүүх Иохим Бертотыг салсан эхнэр, хүүхдэдээ сар бүр тэтгэлэг олгож байх шийдвэр гаргасан аж. Гэтэл өнгөрсөн долоон жилд тэрбээр монгол бүсгүй, өөрийнхөө хүүхэд хоёрт нэг ч төгрөг хялайлгаагүй гэнэ.

Иохим Бертот ингээд монголчуудаас салчихсангүй. Францын хуулийнханд “Хүүхдээ санаад байна. Монгол руу явуулж өгөөч” гэж хүсэлт гаргаж 2002 онд Монголд иржээ. Ирсэн даруйдаа салсан эхнэр, хүүхэдтэйгээ уулзаж уучлал гуйн эргэж эвлэрэхийг хүсчээ. Хүний нутагт дарлуулж байсан бараан дурсамжаа нуун хүүхдээ эцэгтэй өсгөх гэсэн эх хүний сэтгэлээр монгол бүсгүй франц эрд үүдээ нээсэн аж. Бүр өнөөх Кристофер де Грубен эрийг гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажилд оруулан өөрөө орчуулагчаар нь ажилладаг болжээ. Монголд ажиллаж байсан Иохим Бертот эхнэрээсээ хууль бус үйлдэл хийхийг олон удаа шаардаж байсан баримт бий. Тухайлбал, өөрийнх нь ажиллаж байсан компанийн өрсөлдөгч компани болох “Гео-мандал” компанийн эсрэг хууль бус үйлдэл хийсэнгүй гэж эхнэрээ хөх няц болтол зоджээ. Эх сурвалжийн мэдээлснээр Өмнөговь аймагт “Оюу толгой” төсөлд ажиллаж байгаа иргэдийн нийтийн хоол, үйлчилгээний ажлыг дагнан хариуцах хаалттай тендер зарлажээ. Тендерт компаниа төлөөлөн Иохим Бертот оролцохоор болсон байна. Түүний гол өрсөлдөгч “Геомандал” компани байж.

Тиймээс Иохим Бертот тус компанийг өрсөлдөөнөөс хасахын тулд заль зохиож эхнэрээ ашиглахыг хичээжээ. Эхнэрээ мэргэжлийн хяналтын хуурамч байцаагч болгож “Геомандал” компанид очиж тусгай бэлтгэсэн цаасан дээр гарын үсэг зурахыг даалгасан аж. Монголчуудыг ингэж маллахыг зөвшөөрөөгүй эхнэрээ франц эр “Чамд мөнгө хэрэггүй юм уу” хэмээн зоджээ. Охиноо өөрсдийнхөө нүдэн дээр зодуулсан эцэг эх нь франц эрийг гэрээсээ хөөсөн байна. Хадмынхаасаа хөөгдсөн Иохим Бертот “Баянгол” зочид буудалд байрлах болжээ. Тухайн үед эхнэрээ зочид буудалд дуудаж 20-тын дэвсгэрт дээр “Чи бог биеэ үнэлэгч. Энэ чиний хөлс” гэж бичээд өгч байж. Монгол Улсын иргэнийг мөнгөн дэвсгэрттэй нь доромжилсон түүнд хэн ч хариуцлага тооцолгүй өнгөрчээ.

Салсан эхнэрийнх нь ярьснаар Иохим Бертот хүүхдээ санасандаа Монголд ирээгүй байна. Харин Францад байдаг “Базимпорт” компанийнхаа татварыг төлөлгүй зугтаж яваа аж. Бас эхнэр, хүүхдээ зодсон хэргээр хуулийн байгууллагад бүртгэлтэй. Иохим Бертот нутгаасаа дээрх шалтгаанаар Монголд ирээд мөн л хууль бус үйл ажиллагаа явуулсан байна. Тодруулбал, 2004 оны дөрөвдүгээр сарын 27-нд арван мянган ам.долларын дүрмийн сантай “Жей би дабльви би” компани байгуулжээ. Сүхбаатар дүүргийн татварын газраас тус компанийг шалгахад ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, дансандаа 20 ам.доллартай байсан нь илэрсэн байна. Ингээд Иохим Бертот дансандаа мөнгөгүй компанийн нэрээр Монголд орогнодог байсан нь илэрчээ. Тиймээс түүний Монголд суух эрхийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас хүчингүй болгожээ. Гэтэл тэрбээр өнөөг хүртэл Монголд амьдарч байна. Бүр монгол бүсгүйтэй дахин гэр бүл болжээ. Албан ёсны хоёр эхнэртэй, “Галзуу монгол” гэгч компанитай түүнийг одоогоор хуулийн байгууллага шалгахгүй байгаа нь хачирхалтай.

ГРУБЕН АЙМШГИЙН ГЭЖ ТОДОТГОСОН УЛААНБААТАРТ ЮУ ХИЙНЭ ВЭ ?

Иохим Бертотын бизнесийн түнш гэх “Mad Mongolia” компанийн захирал Кристофер де Грубен өөрийгөө хааны удамтай гэж тодотгосон байдаг. Үнэн хэрэгтээ тэрбээр ядруухан амьдралтай Барон гэгчийн удам аж. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Улаанбаатар үнэхээр аймшиг. Зөвлөлтийн үеэс салаагүй, хуучныг санагдуулам. Тээврийн хөдөлгөөн гэж авах юмгүй. Монголчууд гэртээ амьдарч шинээр юм барихыг хүсдэггүй, зорьдог ч үгүй” гэжээ. Монголын төрийн бодлогыг тэрбээр “Монголын төр хүмүүст татвар оноох аргагүй. Тэд чинь нүүдэлчин хүмүүс. Тэд хэзээ ч хамаагүй, хаашаа ч нүүнэ. Хүн бүр хэд хэдэн нэртэй. Тиймээс хэнийг ч хаанаас ч олох аргагүй. Ийм нөхцөлд татвар оноох аргагүй” гэсэн байна. Кристофер де Грубен ярьснаар гадаадынхан татвар төлөхгүйгээр бизнес эрхлэх боломж Монголд л байдаг гэнэ. Кристофер де Грубены ярьснаас үзвэл гадаадынхан хуулийн цоорхой ашиглан Монголд орогнож байгаа аж.

Бизнес гэдэг улс орны эдийн засгийн томоохон хөшүүрэг. Гэтэл гадаадаас хөрөнгө оруулагч нэрээр Монголд орогногчид ашиг олж, иргэдийг маань доромжилсоор байна. Иохим Бертот, Кристофер де Грубен нарыг зохих байгууллагууд шалгахад илүүдэхгүй биз ээ. Тэднийг “Вако”-ийн залилагчид, “Алтан дорнод Монгол” компанийн захирал С.В.Паушок биш гэх баталгаа алга.

Г.ЯЛГУУН


URL:

Нэр: Оршин суугч Огноо: 26 December 2014

энэ өндөр хар чинь замын загдаагийн хойно эрэлийн байранд бдаг бсан. Ядаргаатай зодолдоно хоорондоо элдэв ууттай хэдэн хувцасаа цонхоороо шидэлцээд бие биеээ бэлгийн сулралтай,янхан ,өмхий,ядуу энэ тэр гээл орилолдоод тэрүүгээр нэг юм болдог бсан.Алга болцон бсан ингэж явдаг бсан бх н.2 уулаа муухай дуутай хүн унтуулдаггуй байж билээ. Эднийх явж манай хотхон нам жим болсон. Дараа сонсоход энэ нөхөр н бороо голдийн хүүхэнтэй явалддаг,эхнэр н өөр нэг францтай явалддаг бсан гэсэн.

Нэр: zochin Огноо: 31 December 2014

Hamt yavaad bdag buduun shar n Sebastian gedeg n yum uu? Sebastienii zurag n bna uu

Нэр: Domenic Mcmurrin Огноо: 19 June 2019

আমিই সেরা. ইংরেজী ও বাংলা অনলাইন অভিধান এবং ব্যাকরণ আমাদের অ্যাপ্লিকেশনটি তখন আপনার ইংরেজী শব্দ, বাক্যাংশ বা বাক্যে বাংলা অনুবাদ করে। … বাকিদের জন্য যারা বেনগ্লা ভাষা বলতে পারে না, বেনগ্লা তে ইংরেজিতে অনুবাদ করা বেশ কঠিন হতে পারে। বাংলা থেকে বাংলা অনুবাদ কিভাবে কাজ করে? uphindikhabar.in

uphindikhabar.in

Сэтгэгдэл бичих