Автомашинаас 3 сая төгрөг хулгайлсан хүүхдүүдийг илрүүлэн шалгаж байна

60354837_2239423956174313_5741626385688952832_nЦагдаагийн байгууллагад 2023 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 17:10 цагт Орхон аймгийн нутаг дэвсгэрт “Дэлгүүрийн гадна асаалттай орхисон тээврийн хэрэгслээс бэлэн мөнгө хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газраас шалгахад Lexus маркийн тээврийн хэрэгслээс 3 сая төгрөг бэлнээр алдагдсан байжээ. Улмаар тус хэргийг 11 настай эрэгтэй “С” болон 14 настай эрэгтэй “У”, 15 настай эрэгтэй “О” нартай үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байна.

Сар шинийн баяр ойртож зах худалдааны төвүүдэд иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, хулгайлах, залилах төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.


URL: