Монгол Улсын Ерөнхийлөгч Турк улсын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийллээ

adcadvad

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганд эмгэнэл илэрхийллээ.

Эмгэнэлд:

“Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Бүгд Найрамдах Турк Улсын зүүн өмнөд хэсгийн мужуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний эрдэнэт амь эрсдэж, гэмтсэнд Монгол Улсын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ хүнд цаг мөчид бид туркийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байж, уй гашуу, гарз хохирлыг Бүгд Найрамдах Турк Улс бүх нийтийн хүчин чармайлтаар богино хугацаанд даван туулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье” гэжээ.

Эх сурвалж: ЕТГ


URL: