Анхны долоог бэлгэдлийн долоон одтой зүйрлэжээ

Монгол ижий бүр цацлаа өргөн дээдэлдэг долоон бурхан од чиг зүг заахаас гадна бидний буян заяаг дааж явдаг хэмээн ихэд бэлгэшээн үзэх бөлгөө. Тэгвэл үүнтэй дүйцүүлж тунгаах нэг зүйл бол бидний өнөөдрийн буян заяаг дааж, эрх чөлөөг тунхаглан өгсөн хүмүүс бол яах аргагүй Ардын хувьсгалыг хийсэн анхны долоо билээ. Бид их жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан нараас бусдыг нь тэгтлээ дурдаад байдаггүй. Тэгвэл анхны долоогийн тухай “Долоон бурхан харвадаггүй” хэмээх түүхэн уран сайхны кинго үзэгчдийн оюуны мэлмийд хүрэх гэж байна. Тус уран бүтээл энэ сарын 18-ны өдрөөс эхлэн Монгол орон даяар үзэгчдийн хүртээл болох юм. Энэ кинонд манай нэртэй ардын жүжичгдээс эхлээд дунд залуу үеийнхэн дүрээ мөнхөлсөн бөгөөд киноны багт чадварлаг хамт олон ажилласан гэнэ. Тус киноны зохиолыг “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ж.Мөнхбат бичсэн бол найруулагчаар А.Мөнхсүх, ерөнхий зураачаар Ж.Цог, компьютер графикчаар Г.Жаргал гэх мэт ид хийж бүтээхийн замд мандаж яваа залуу уран бүтээлчид ажиллажээ.Хувьсгалын үеийн түүхэн кинонуудад дайн байлдаантай хэсэг нэлээдгүй хувийг эзэлдэг. “Долоон бурхан харвадаггүй” кинонд урьд нь Монголын нэг ч кинонд хийгдэж байгаагүй буу буудах, бөмбөг дэлбэрэх зэрэг тэсэлгээний ажлыг киноны пиротехникчид мэргэжлийн өндөр түвшинд үнэмшилтэй бөгөөд гайхалтайгаар үзүүлсэн ажээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.