Энэтхэгт бага насны охидыг хоморголон гэрлүүлж байна

Энэтхэгт 18 настай эсвэл түүнээс доош насны охидыг гэрлүүлэх уламжлал одоог хүртэл байсаар байна. Энэтхэгт нэг дор бөөнөөр нь гэрлүүлж сүй тавиулах нь эртний уламжлал бөгөөд VSSM  гэх төрийн бус байгууллага байдаг аж. Сүйт бүсгүй өнгө өнгийн сайри өмсдөг бөгөөд  харчуул нь урт хиймэл сэлэм барьж урт алчуур тохдог байна.

Ингэж нэг дор бөөнөөр нь гэрүүлж сүй тавиулах нь эртний уламжлал бөгөөд зохион байгуулагчид нь 900,000 рупий буюу 18,000 ам.доллар зарцуулдаг аж. Өнгөрсөн ням гаригт Банасканда мужийн Вадиа тосгонд долоон хос гэрлэж,  15 хос сүй тавьсан байна.  Уг үйл ажиллагааг гадны улс орнуудын хүмүүс завхайрал, бага насны охидыг садар самуунд уруу татаж сурч боловсроход саад болж байна гэж үзсэн аж. Харин уг арга хэмжээг зохион байгуулсан хүмүүс энэ нь бага насны охидыг бэлгийн дарамт хүчирхийлэлээс хамгаалж байгаа хэрэг гэж үзэж тайлбарлажээ.


URL:

Сэтгэгдэл бичих