Увсын хүүхнүүд байгалийн будаг хэрэглэдэг

Ирвэс хамгаалах сангийн “Ирвэс интерпрайз” хөтөл­бөрт хамрагдсан малчин эмэг­тэйчүүдийн дунд байгалийн будгийн уралдаан өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн зарласан билээ. Байгаль дээр орших нэг наст өвс ургамлаас шороон будгийн жор гарган авч, түүнийгээ хэрэглээнд нэвтрүүлэх, бэтээгдэхүүнээ будахад уралдааны гол зорилго чиглэсэн юм.

Уралдаанд оролцогчдод “Ирвэс интерпрайз” хөтөлбөрт хамрагддаг нөхөрлөлийн гишүүн байх, бай­гальд ямар нэгэн хор нөлөөгүй, ноос будахад тогтоц сайтай бол­гох, бэхжүүлэгч бодисын орцыг тодорхой зааж өгөх, бэхжүүлэгч бодист химийн гаралтай элемент ашиглахгүй байх зэрэг шаардлага  тавигдсан. Уралдааныг дүгнэхэд 1-р байрт Увс аймгийн Тариалан сумын “Ханхөхий” нөхөрлөл, 2-р байрт Говь-Алтай аймгийн Цогт сумын “Ээж хайрхан” нөхөрлөл, 3-р байрт Увс аймгийн Түргэн сумын “Баянхайрхан” нөхөрлөлийн гишүүн Х.Нарантуяа, Ховд сумын “Өмнө отор” нөхөрлөлийн гишүүн Б.Энхтулга нар тус тус шалгарчээ.

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих