Загвар өмсөгчийн цогцсыг мөчилж, чанаад хөргөгчид хийсэн байжээ

kwcCFJuV80XsdJqfECmuХэд хоногийн өмнө ор сураггүй алга болсон Хонконгийн загвар өмсөгч Абби Чойн цогцсыг цагдаа нар илрүүлсэн талаар олон улсын хэвлэлүүд сэрэмжлүүлэг мэдээлэл бэлтгэж эхэлжээ.

Түүний цогцсыг мөчилж, чанаад хөргөгчид хийсэн байхыг олсон байна.

“South China Morning Post” хэвлэлд мэдээлснээр, цагдаа нар түүний нөхрийг эрэн сурвалжилж байгаа ба загвар өмсөгчийн цогцсыг олохоос нэг хоногийн өмнө экс нөхрийнх нь эцэг эх, дүүг нь хүн амины хэргээр баривчилжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр бол Аббийг 13 сая орчим ам.доллартой холбоотой маргааны улмаас амийг нь хөнөөсөн байж болзошгүй аж. Загвар өмсөгч энэ сарын 21-нд хүүхдээ сургуулиас нь авах ёстой байсан ч ирээгүй байна. Мөрдөгчид Аббийг алга болохоос өмнө хадам дүүг нь түүний гэрт ирсэн хэмээн үзэж байна.

Хонконгт өнгөрсөн жил хүн амины 30 хэрэг гарчээ.


URL: