Вакцинжуулалтын тухай үнэнийг мэдьеэ гэвэл…

Одоо манай улсын бага дунд сургуулийн насны хүүхдүүдэд ханиад томуугийн болон “А” хэлбэрийн шар өвчний вакцин хийхээр болж холбогдох тушаал шийдвэрүүд нь гарчээ. Мөн умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлдэг гэх Хүний папиллом вирусын вакцин-ыг хийх ажлыг 2012 оны 2-р сараас хэд хэдэн аймаг дүүргүүдээс эхлэж цаашид Монголын бүх охид бүсгүйчүүд, хөвгүүд залуусыг хамруулахаар шийдсэн байна.
Тэгвэл монголчууд бидний дунд түгээмэл байдаг олон мухар сүсгүүдийн нэг болох “вакцин дархлаа тогтоодог учир тухайн хүн энэ өвчнөөр өвдөхгүй болдог”, “вакцин хийлгэхгүй л бол энэ өвчнөөр заавал өвдөж юунд ч хүргэж болно”  гэдэг хэвшмэл болсон сэтгэлгээг эргэн харах цаг ирээд байна. Вакцинуудын найрлаганд чухам юу ордог, эрүүл мэнд хортой эсвэл ашиг бодиттой тустай байсаар ирсэн эсэх мэдээллүүд Монголын интернэтийн орон зай ба сүүлийн үеийн сонин, хэвлэлүүдэд бараг байхгүй байгаа юм.
Энэ нийтлэлийн гол зорилго бол насанд хүрэгсэд бид өөрсөддөө болон ялангуяа хүүхдүүддээ ВАКЦИН хийлгэх эсвэл хийлгэхгүй байхыг уриалах бус, харин та бүхнийг – эцэг эхчүүдийг юуны өмнө ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХ-ыг уриалж энэ мэдээллийг өгч байна. Манай хүмүүс ер нь вакцинжуулалттай холбоотой шаардлагатай бүх талын мэдээллүүдийг авч “сайн талууд” ба “муу талууд”-ыг сайтар дэнслэж байж УХАМСАРТАЙ ЗӨВ ШИЙДВЭР гаргаж байх ёстой юм.
Зөвхөн бид нар – эцэг эхчүүд үр хүүхдүүдийнхээ төлөө эцсийн бүх хариуцлагыг үүрч байдаг бөгөөд тэдний маань амь нас, эрүүл мэнд эх эцэг бидний гарт байдаг билээ. Бидэнд вакцинуудын тухай сурталчлаад байгаа цэвэр рекламуудад бус, мөн энэ талын зохих мэдээлэлгүй байгаа эмч нар ба хожим сурсан зангаараа хариуцлага хүлээдэггүй албаны хүмүүсийн ухуулгад итгэж өөрсдийн болон үр хүүхдүүдийнхээ эрүүл мэнд амь нас, бүх амьдралыг найдан даатгаж байх нь өөрөө эрсдэл дагуулж байна. Үүний оронд өнөөгийн нөхцөлд бид өөрсдөө мэдээллүүдийг эрж сурж хайж, шаардаж байх ёстой бөгөөд итгэж болох олон эх үүсвэрүүдээс авсан мэдээллүүдийг баримжаа болгож байх нь дээр юм.
Гадаадын олон эрдэмтэд, судлаачдын хийсэн судалгаанууд нь дархлаа тогтоодог гэж хүмүүст ойлгуулж сурталчилдаг вакцинжуулалт нь үнэн хэрэг дээрээ ямар ч эерэг дүнд хүргэхгүй байсаар ирсэн, харин ч дагалдах олон сөрөг нөлөө, алсын хор уршигтай үр дагавруудад хүргэж байгаа олон тохиолдлуудыг баталж баримтжуулсан байдаг байна. Улс орнуудын үндэстний дархлаажуулалтын хөтөлбөрүүд ер нь онолын үндэслэл нь алдаатай, практик үйл ажиллагаа нь улс үндэстний эрүүл мэнд, генийн санд ноцтой хор хөнөөл учруулж алсын уршигтай үр дагавруудад хүргэж байгаа ажээ. Ер нь аливаа вакцинжуулалтын цаад зорилго, үнэн нүүр царай мөн чанарыг нь гадаадын мэргэшсэн олон эмч нар, эрдэмтэд болон хараат бус бие даасан судлаачид дэлгэн илчилж өндөр хөгжилтэй орнуудын хүн эмнэлэгийн мэргэжлийн олон ном хэвлэл, нийтлэлүүдэд бичиж байгааг энд тэмдэглэх нь зүйтэй.
Харамсалтай нь, манай эмч нар холбогдох албаны хүмүүсийн олонхи нь, мөн иргэд эх, эцгүүд маань энэ тухай юу ч сонсоогүй, мэдэхгүй байна.
Вакцинуужуулалтын хор уршгийн тухай үндсэн баримт нотолгоонууд:
1.    Дархлаажуулалтын нэрээр хийгдэж байгаа вакцинууд нь ямар нэг эерэг үр дүнд хүргэхгүй байгааг баримтжуулсан олон тооны судалгаанууд өндөр хөгжилтэй гадаад улс орнуудын хүн эмнэлгийн ном хэвлэлд байдаг ажээ. Аюултай халдварт өвчнүүдийг ялах тэмцэлд хүн төрөлхтөнд чухамдаа яг вакцинууд тусалсан гэдгийг хөдлөшгүй батлах ямар ч баримт нотолгоо байдаггүй байна. Сүрьеэ, дифтери, салхин цэцэг, хөхүүл ханиад зэрэг халдварт өвчнүүдээр өвдөх тохиолдлууд нь энэ өвчнүүдээс дархлаа тогтоох зорилгоор бүх нийтийн вакцин хийж эхлэхээс бүүр өмнө аль дээр үеэс огцом буурсаар ирсэн гэдгийг одоо баримт нотолгоонууд гэрчилдэг. Эдгээр өвчнүүдээр өвчлөх тохиолдол буурсан нь юуны өмнө хүмүүсийн аж амьдралын эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлүүд байнга сайжирсаар ирсний ачаар, үүнд вакцинууд ямар ч эерэг холбоо байхгүй гэдгийг тэр судалгаануудаар баримтуудад тулгуурлаж нотолсон байна.
Оспа өвчнийг “ялсан” гэдэг жишээ нь бас хүн эмнэлгийн статистик тоо мэдээнүүдийг зориуд “будилаантуулж янзлаж” байсны сонгодог жишээ болсон байдаг. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх гэж вакцин хийж эхэлсэн тэр газруудад энэ өвчний тохиолдолууд буураагүйгээр барахгүй харин ч бүүр их дэгдэж болж илүү олон хүний амийг авч одсон байна. Нөгөө талаасаа бол одоо болтол тахал, холер, маляр, хижиг, скарлатин зэрэг өвчнүүдийн эсрэг “найдвартай” вакцинуудыг гарган авч чадаагүй байгаагийн ачаар эдгээр өвчнүүд ховор гарах болж өндөр хөгжилтэй улс орнуудад бол бараг устсан байна.
2.    Вакцинууд бол үнэн хэрэг дээрээ хоржуу найрлагатай юм. Ер нь вакцинууд нь формальдегид, мөнгөн усны давснууд/ тиомерсал эсвэл мертиолят/, хөнгөн цагааны давснууд, феноксиэтинал /манайхан ихэнхдээ антифриз гэхээр мэддэг/, фенол гэх мэт бодисуудыг агуулдаг байна. Формальдегид бол канцероген буюу хорт хавдар үүсгэж чаддаг гэдэг нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн бодис юм. Формальдегидын хүний бие организмд хоргүй тунгийн хэмжээ гэж огт байдаггүй ажээ!  Мөнгөн усны хоржуу чанар нь ялангуяа аутизм өвчний нэг шалтгаан болдог, хүний бөөрийг хордуулдаг нь аль эрт тодорхой болсон юм. Вакцинуудын найрлаганд заавал ордог орц болох хөнгөн цагаан бол Альцгеймерын өвчин, татаж унадаг өвчнүүд ба хорт хавдар үүсгэдэг бодис гэдгийг нэгэнт хүлээн зөвшөөрсөн байна.
3.    Вакцинууд нь хүний тархинд хортойгоор нөлөөлж мэдрэхүйн хариу үйлдлүүд –  тархи болон бусад эд эрхтэнд мэдрэлийн импульсууд дамжих хурдыг бууруулдаг гэдгийг тогтоосон байна.
4.    Бүх вакцинууд бүгд хүний биеийн байгалийн дархлааг дарангуйлдаг, өөрөөр хэлбэл бидний бие организмын унаган дархлааны үйл ажиллагааг сулруулдаг байна. Вакцинууд дахь химийн бодисууд нь хүний дархлааг сулруулдаг байхад вакцинууд доторхи вирусууд нь хүний дархлааг мохоодог байна.  Вакцинуудаар дамжин огт өөр гаднын амьд биетийн ДНХ ба РНХ нь хүний биед нэвтэрч дархлааг сулруулснаар өөр бусад олон өвчнүүдээр өвдөх эрсдлүүдийг бий болгодог байна.
5.    Нэг сартай, 5 кг жинтэй хүүхдэд 5 настай 18 кг жинтэй хүүхдийн тунгаар вакцин хийж байна. Дөнгөж төрсөн, сайн хөгжиж амжаагүй дархлааны системтэй хүүхдүүдэд биеийнх нь жинтэй харьцуулахад 5 дахин их тунгаар, том хүүхдүүдийн тунгаар вакцин хийж байна.
6.    Вакцинжуулалт нь “хүүхдийн гэнэтийн үхлийн синдром”-ын нэг гол шалтгаан болж байгааг олон улсын эрдэмтдийн судалгааны ажлууд харуулж байна.
7.    Одоо орчин үед эмчилгээ, асаргаа сайжирсан тулд хүүхдийн ихэнх халдварт өвчнүүд аюултай хүнд байхаа больж хожмын хүнд уршиг үр дагаврууд нь багассан байна. Ихэнх халдварт өвчнүүд нь ховорхон тохиолдолд аюултай байдаг болсны зэрэгцээ энэ өвчнүүд нь хүүхдийн дархлааны систем нь цаашид эрүүл, чийрэг хөгжихөд амин чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Салхин цэцэг өвчнөөр өвчлөөгүй хүмүүс арьсны болон яс ба зөөлөн эдийн гаж хөгжлийн өвчнүүд, зарим хавдарууд зэрэг зарим нэг бусад өвчнүүдээр их өвдөх магадлалтай байдаг байна. Мөн гахайн хавдараар өвдөөгүй эрчүүд төмсөгний хавдараар өвчлөх өндөр эрсдэлтэй байдаг байна.
8.    Бараг бүх тохиолдолд бага насны хүүхдийн халдварт өвчнүүд нь бие организмын дархлаанд сайн нөлөөтэй байдаг ба сайн эмчилгээ, асаргаатай бол өөрсдөө аяндаа эдгэдэг байна. Үүнээс гадна хүүхдийн энэ өвчнүүд нь хүүхдэд бүх насан туршийн дархлаа үлдээдэг байхад вакцины дархлаа нь түр зуурынх байдаг. Иймээс дахин дахин вакцин хийлгэх, эм хэрэглэж байх шаардлагатай болгож байгаа нь тэр юм.
9.    Энэхүү насан туршийн дархлаа нь хожим Эхээс ихэсээр дамжин хараахан төрж амжаагүй хэвлийд байгаа хүүхдэд нь дамждаг байна.  Харин эхэд нь урьд өмнө нь хийсэн вакцины дархлаа хүүхдэд нь дамждаггүй ажээ! Вакцин хийлгэсний дараа эхийн биед үүссэн эсрэг биетүүд нь ихэсийн хаалт саадыг давж чаддаггүй бөгөөд иймээс үр хөврөл, хүүхдийг дархлаажуулж чаддаггүй байна. Иймээс төрсөн хүүхэд нь ой хүртлээ эдгээр өвчнүүдийг тусах илүү магадлалтай байдаг байна.
10.    Багадаа ямар нэг халдварт өвчнөөр нь өвдөж байсан хүүхэд энэ өвчнөөр дахин өвдөхгүй насан туршийн дархлаатай болсон байдаг учир ийм хүүхдэд тухайн өвчнөөс дархлаа тогтоох вакцин хийлгэж болохгүй ажээ. Учир нь вакцин энэхүү насан туршийн дархлааг нь “устгадаг” бөгөөд насан туршийн дархлааг нь түр зуурын дархлаагаар сольж орхидог байна. Хожим энэ “устгагдсан“ насан туршийн дархлаа нь Эхээс хэвлий дэх хүүхдэд нь дамждаггүй байна.
11.    Вакцин хийлгэсний дараа бүх хүмүүсийн ойролцоогоор 10 гаруй хувьд нь түр зуурын ч атугай дархлаа огт тогтдоггүй байна.
12.    Вакцин хийлгэсэн хүмүүс тэр өвчнөөр өвддөггүй гэдэг бол хоосон үлгэр ажээ! Вакцин хийлгэсэн хүмүүс огт хийлгээгүй хүмүүсээс харин ч их өвддөг байна. Вакцин хийлгэсэн хүмүүс энэ өвчнөөс сэргийлэх вакцин огт хийлгээгүй хүмүүсээс харин ч олон тоогоор бас хүнд хэлбэрээр өвдөж байсан тохиолдлууд маш олон байдаг байна.  Вакцин хийлгээгүй хүмүүс энэ өвчнөөр огт өвдөхгүй байх нь элбэг байдаг учир нь тэдний бие организмын байгалийн унаган дархлаа нь хамаагүй хүчтэй байдаг ажээ.
13.    Хэрэв вакцин тухайн үедээ ямар нэг эерэг үр дүн үзүүлж байсан ч энэ өвчнөөр насанд хүрсэн хойно нь хүнд өвдүүлэхээр хойшлуулдаг. Хүүхэд насандаа хөнгөхөн өвдөөд өнгөрчих байсан өвчнүүд насанд хүрсэн хойно нь хамаагүй хүнд хэлбэрээр, амь насанд ч аюултай байдлаар өвчлүүлдэг байна.
14.    Вакцинууд ер нь үнэхээр ямар ч аюулгүй гэдгийг батлах ямар ч судалгаанууд байдаггүй байна. Харин вакцинуудын олон тооны сөрөг нөлөөнүүдийн улмаас дэлхий дээр мянга мянган хүүхдүүдийг насан туршид нь зэрэмдэг болгосон, бүүр үхэлд хүргэсэн тохиолдлууд бол олон байдаг байна. Вакцинуудын хамгийн “хөнгөхөн” сөрөг үр нөлөөнүүд нь гэвэл хүүхэд хэдэн өдрийн турш үргэлжлэн уйлж хашгирах / ялангуяа АКДС вакцины дараа ихэнхдээ тохиолддог, гэвч ямар ч вакцины дараа ингэж болдог/ юм. Энэ бол хүүхдийн тархи нь хөөж хавдаснаас тархны бүрхүүлүүд цочрох хам шинж илэрч байгаа нь тэр ажээ. Мөн өндөр халуурах, татах, хөхрөх, амьсгал нь хүнд болох, эсвэл бүр тасалдах мөн татаж ухаан алдан унах зэрэг тохиолдлууд байдаг. Заримдаа хүүхэд кома – д /ямар нэг гаднын цочролд хариу өгөхгүй болох/ ордог байна. Тариа хийсэн тэр хэсэг газар улайх, хүүхэд доголж эхлэх, эсвэл бүр тэр өвдөж байгаа хөлөөрөө гишгиж чадахаа больдог. Дадал зуршлаа алдах – урьд нь сууж мөлхөж явж эсвэл ярьж шулганаж байсан хүүхэд үүнийгээ хийж чадахаа больдог. Хараа сонсгол нь мууддаг, хөл эсвэл гар нь мэдрэлгүй болох тохиолдлууд олон гарч байсан байна.
15.    Хүүхдэд нялх үед нь эсвэл өндөр настай хүнд эсвэл ер нь аливаа хүнд хангалттай хоол тэжээлгүй үед нь дархлааг нь зохиомолоор вакцин хийж өдөөх нь яг эсрэг үр дүнд хүргэж тэр хүний  дархлааг нь огт ажиллагаагүй болгож болдог байна.
16.    Хүүхдийн дархлаа 6 насандаа бүрэн бүрэлддэг байна. Энэхүү байгалийн хэвийн үйл явцад нь аливаа байдлаар /ялангуяа вакцин хийх зэрэг бүдүүлэг хэлбэрээр/ халдах нь буцааж эргүүлэх боломжгүй үр дагавруудад хүргэж энэ алхам нь насан туршид нь нөлөөлж болзошгүй юм. Хэрэв та хүүхэддээ вакцин хийлгэхээс бүрэн татгалзаагүй бол 5-6 настайгаас нь хойш хийлгэх нь илүү өлзийтэй байна.
17.    Ихэнх вакцинуудыг амьтдаас авсан эсүүд дээр тарьж үйлдвэрлэдэг бөгөөд иймээс вакцинууд амьтдын вирусуудыг дотроо агуулдаг гэсэн үг юм. Амьтдын төрлөөс хүний төрөлд вирусуудыг ингэж дамжуулах нь хүн төрөлхтөн одоохондоо мэдэхгүй байгаа шинэ аймшигтай өвчнүүд үүсч хөгжихөд хүргэж болох юм.
18.    Одоогийн бүх нийтийн вакцинжуулалтын бодлого нь тухайн хүний бие организмын төлөв байдал, удамшил, нэг өвчинд өвчинд автамгай эсэх, дархлааных нь системийн төлөв байдал, сэтгэл хөдлөлзүйн төлөв байдал зэрэг олон олон хүчин зүйлүүдийг огт тооцдоггүй байна.
19.    Вакцинуудаар хүн бие организмд дамжиж байгаа амьтдын вирусууд нь хүний бие организмд олон жилийн турш оршин байж өөрчлөгдөн хувьсаж чадах бөгөөд үүний үр дагавруудыг одоогоор хэн ч мэдэхгүй байгаа юм.
20.    Вакцин хийлгэсэн эхээс хүүхдүүдэд нь дамжиж байгаа вирусууд нь шинээр хийлгэх вакцинуудын вирусуудтай нийлж тодорхой хэмжээнд хүрэхээр хүний организмыг дотроос нь “дэлбэлж” болох юм. Дор хаяхад туулайнууд дээр хийсэн туршилтууд чухамдаа үүнийг харуулж байгаа юм. Вакцин хийлгэсэн туулайнуудын 4 дэх үе нь гажиг хөгжилтэй үр төлүүд, 5 дахь үе нь амьгүй үр төлүүд гаргаж байсан байна.
21.    Таны хүүхдэд тарьж байгаа вакцин доторхи өөр амьд биетийн уургууд алс хэтдээ ямар үр дагавруудтай байж болохыг хэн ч мэдэхгүй юм.
22.    Нэгэнт хүний биед нэвтэрсэн вирусуудыг арилгах боломжгүй юм. Хүний биед орсон, түүний цусан дээр шимэгчлэн амьдарч байгаа вирусууд өөр хоорондоо харилцан үйлчилж мутацад орж огт өөр вирусууд болон хувирч болох юм. Жишээ нь бол, Хятадаас үүссэн шувууны вирус юм.
23.    Вакцинууд олон ноцтой дагалдах сөрөг үр дагавруудтай байдаг. Үүнд аутизм, хэт идэвхжилтийн хам шинж, ямар нэг зүйлд анхаарлыг нь төвлөрүүлэхэд хэцүү болж асуудлууд үүсэх, дархлааны болон сэтгэлзүйн архаг өвчнүүд, диплекс, харшлууд, хорт хавдар болон бусад өвчнүүдийн нэг гол шалтгаан болоод байгааг мэргэжлийн хүрээнд нэгэнт хүлээн зөвшөөрсөн байна.
24.    Вакцин хийлгэхээс бусад хэвийн тохиолдолд өөр ямар ч халдварт өвчний амьд вирус хүний биед тариагаар дамжин ордоггүй байна.
25.    Вакцинууд нь хүний дархлааг бэхжүүлдэг амин чухал тэжээлийн С ба А аминдэмүүд болон дархлааг хүчтэй байлгахад зайлшгүй шаардлагатай байдаг цинк зэрэг бодисуудын хэмжээг бууруулдаг байна.
26.    Вакцинууд дотор агуулагддаг вирусуудыг хүний эсвэл сармагчны бөөр, тахианы үр хөврөл, далайн гахайны эмбрион эсүүд, тугалын цусны бөөмүүд зэрэг амьтдын эд эсүүд дээр мөн абортын үлдэглүүд мэтийн хүний эд эсүүд дээр тарьж ургуулдаг байна. Абортын үлдэгдлүүдийг улаан бурхан, “А” хэлбэрийн шар өвчин ба салхин цэцгийн вакцинуудыг үйлдвэрлэхэд ашигладаг байна.
27.    Хүүхдийн хөгжиж байгаа тархинд вакцин маш хүчтэй нөлөөлдөг. Вакцин хийлгэх нь хэл ярианы гажиг, биеэ авч явах байдал нь хэвийн бус болж бүүр оюун ухааны хоцрогдолд ч хүргэж болдог байна. Хүүхдүүдэд вакцин хийж байгаа нь тархины олон янзын өөрчлөлтүүд, хэвийн бус хөгжилд хүргэж болохыг олон тооны судалгаанууд хөдлөшгүй баталсан байдаг байна. Жирэмслэлтийн 3 дахь 3 сараас 2 нас хүртлээ хүүхдийн тархи хурдан хөгжиж эхэлдэг тул энэ үед вакцин хийлгэх нь маш их эрсдэл болж байгаа юм.
28.    Хөхөөр хооллож байх бүх хугацаанд эхийн сүүтэй түүнд дамжиж байгаа эсрэг биетүүд хүүхдийг хамгаалж байдаг. Үүнээс хойш 6 сарын дараа энэ хамгаалалт байхгүй болдог байна. Тэр үед нь цусны шинжилгээ өгч дархлааны эсрэг биетүүдийг судлуулах хэрэгтэй юм. Зөвхөн үүний дараа л, хэрэв цусанд нь тухайн өвчний эсрэг биетүүд алга болсон бол /хэрэв Та вакцинаас бүрмөсөн татгалзахаар шийдээгүй бол шүү дээ/ тэр өвчний вакциныг хийлгэж болох юм.
29.    Хэрэв вакцин ямар Таны болон үр хүүхдийн тань эрүүл мэндэд ямар нэг нөхөж болшгүй хор уршиг тарьж хүнд үр дагаварт хүргэх тохиолдолд эрүүл мэндийн байгууллагууд “үүнд вакцинууд ямар ч хамаагүй” гэдгийг “батлахын” тулд бүх зүйлийг хийж хүчин чармайлтаа тавина гэдэг нь ойлгомжтой юм.
30.    Вакцины үйлдвэрлэл ба үндэстний дархлаажуулалтын хөтөлбөр бол эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг  гадаадын үндэстэн дамжсан корпорациудын хамгийн их ашиг хонжоотой бизнес гэдгийг жирийн хүмүүс бид сайн ойлгож авах ёстой. Вакцинууд үйлдвэрлэдэг Барууны корпорациуд олон тэрбум долларын ашиг унагаж байдаг юм.
Судлаач  Х. БолорБолд
Интернэтээс вакцины рекламууд бус харин өөр мэдээллүүд хайх түлхүүр үгнүүд:
www. ubman.mn, правда о вакцинации, правда о прививках, vaccine, vaccinatate, gardasil, cervarix
Мөн Австралийн “Vaccination: Hidden Thruth” / Вакцинжуулалт: “Биднээс Нуусан Үнэн”  мөн ОХУ-ын эрдэмтэд, судлаачдын “Правда о прививках” / “Дархлаажуулалтын үнэн нүүр царай” баримтат кинонуудыг www.ubman.mn сайтанд орж шууд үзэж болно.

URL:

Сэтгэгдэл бичих