Ханхүү Гарри эхнэр хайж байна

Prince Harry and Lady Louise Windsor The Wedding of Prince William and Catherine Middleton – Parliament SquareDepartures London, England – 29.04.11 Mandatory Credit: WENN.com Mandatory Credit: WENN.com

Их Британийн ханхүү Гарри “Хааны гэр бүлийн ги­шүү­дийн хувьд эхнэр хайх нь романтик алхам гэхээсээ илүүтэй ажил, үүрэг юм” хэ­мээн АНУ-ын “CBS” сувгаар мэдэгджээ.

Тэрбээр илэн далангүй ярилцлагын үеэр “Би 27 нас хүрлээ. Одоо би эх­нэрийн дүрд тохирох бүс­гүйг бус харин энэ үүрэг, ха­риуцлагыг үүрэхэд бэлэн эмэг­тэйг л хайж байна” хэмээн ярьжээ.

Гарри Латин Америкийн орнуудаар аялахдаа Аф­ри­кийн хүүхдүүдэд ту­салж, “Sentebale” буяны бай­гуул­лагад зориу­лан мөнгө цуг­луулсан байна. Тэрбээр уг санг ханхүү Лесото Сии­со­гийн хамт 2006 онд бай­гуулжээ.

“Бидний нэр төр ямар нэг зүйлийг бодитоор өөрчлөхөд тусалж байгааг ах бид хоёр ааж­маар ухаарсан. “Sentebale” /Бүү март/ гэдэг нь хүүх­дүүдийг, мөн өөрсдийн ээжийг бүү мар­таарай гэсэн үг. Яагаад гэвэл Сиисо бид хоёр багадаа ээжээ­сээ ха­гац­сан. Ээж маань /Диана гүнж/ буяны үйлсэд идэвхтэй зүт­гэдэг байсан нь одоо ч надад урам зориг өгдөг. Би багаасаа чадах хүндээ туслах ёстойг ойлгосон юм” хэмээн Гарри дурсчээ.

Ярилцлагын үеэр Гарри “Ах бид хоёр энгийн хү­мүүс шиг байхыг хүсдэг ч энэ хорвоод мэндлэхдээ л өөрс­дийн байр суурийг өв­лөн авснаа ухаардаг. Иймээс түүндээ зохи­цох ёс­той” хэ­мээн ярьжээ. Гарри эмэг­тэй­чүүдтэй удаан хол­боотой байдаггүй. Харин таван жил Челси Дэйвитэй үерхэж бай­гаад 2009 онд харьцаагаа тасалсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих