Монгол мал Хятадын нэрээр дэлхийн өвд бүртгэгдлээ

Хэзээ нэгэн цагт ингэж сонсовол бид гайхаад байх зүйлгүй болжээ.Сүүлийн үеийн бүхий л мэдээлэл Хятадууд мах их хэмжээгээр нөөцөлж байна гэх мэдээлэлээр дүүрэн байлаа. Нэг бодлын хятадуудын буруу гэж юу байхав. Зах зээлийн хуулийн дагуу л тэд тоглож байна. Хэн мөнгөтэй нь юу хүссэнээ хийнэ шүү дээ. Манай төр засаг арчаагүй сул дорой хэдхэн ченжүүдэд тархи толгойгоо мэдүүлсэний харгай юм уу даа. Гадны нөхөдөд хир халдаахаар өөрсдийгөө эхлээд харах хэрэгтэй байхаа. Бид Эрээний хамаг хогийг түүж байхад Монголчууд хамаг барааг минь авлаа гээд Хятадууд гомдол гаргахгүй шүү дээ. Үүнтэй л адил энэ бол зэрлэг капитализм. Хэзээ байтлаа Хятадууд махсаг болчихвоо. Өвс ногоо загас жараахайнаас хэтэрдэггүй байсан улс одоо л гэнэт махсаг болж гэнэ. Монголын хамгийн ашигтай бизнес мах болоод байгааг, Монгол хүн махгүй байж чадахгүй, мах идэж байж өвлийн даван оршин тогтнож чаддаг гэдгийг мэдээд бидний өлөн ходоодоор тоглож ходоодоор дамжуулан биднийг захирах гэсэн оролдлого. Монголын малыг дуусгах санаа гэж бодсон ч болно. Хэзээ нэгэн цагт махаа урдаас Ли овогтоос зөөж хөгөө чирэх вий..


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих