Д.Одбаяр: ШҮҮХ “ЯНАГЛАХ” БАЙДЛААР АСУУДАЛД ХАНДАЖ БОЛОХГҮЙ

“Долоодугаар сарын 1”-ний гэх тодотголтой үйл явдалтай хол боотой хэрэгт цагдаагийн тухайн үеийн өндөр тушаалын алба хаагчдыг шүүх буруутгаж эхлэв. Сонгууль хаяанд тулсан үед ийм үйл явдал хүчтэй өрнөж эхэлсэн нь олон хүнд таагүй сэтгэгдэл төрүүлэх бол сон нь нууц биш. Нийгэмд ч үл итгэх, эргэлзэх бай дал бий болсон байна. Шүүхийн шийдвэр нь улс төрийн захиалгатай байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг зарим ажиг лагч хийж байна. Хэрэгт холбогдоод буй цагдаагийн генерал, хурандаа нар ч ингэж үзэж буйгаа ярилцлагадаа хэлжээ. Энэ асуудлаар төрийн өндөр албан тушаалтан, хуульчид байр сууриа илэрхийлэхээс цааргалж байгаа ч УИХ-ын ги шүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяртай цөөн хором ярилцлаа. Түүний байр суурийг албан тушаалтай нь холбож үзэхээсээ илүү хуульч, улстөрчийн үзэл бодол гэж хүлээж авах нь зөв болов уу.

-Энэ асуудал “хүндрэх” янз тай боллоо. Тухайн үед цагдаагийн удирд лагад бай сан офицеруудыг шүүсэн өчигдрийн (уржигдрын) ху рал олны анхаарлын төвд байна. Шүүх захиалгат шийдвэр гар галаа гэх хүн ч байна. Хуульч хү нийхээ хувьд хэрхэн ажиглав. Ямар бодол төрөв?

-2008 оны долоодугаар сарын 1-ний үй мээн самуун Монголын түүхэнд дахин битгий давтагдаасай гэж монгол хүн бүр хүсэж байгаа гэдэгт итгэж байна. Хэзээ ч мар тагдахааргүй хар толбо болж үлдсэн өдөр. Сүүлийн үед энэ асуудал хүчтэй хөндөгдөх боллоо. Ан хааралтай ажиглаж байгаа.

-Улстөрчийн хувьд юу гэж хэлэх вэ. Нөхцөл байдал хааш эргэхийг мэдэхгүй ч урьдчилсан дүгнэлт танд төрсөн байж болно. Шүүх захиалгат шийдвэр гаргалаа гэж генерал, хурандаа нар өөрсдөө хэлээд байгаа.

-Надад тодорхой мэдээлэл байхгүй ч шүүхэд нөлөөлөх оролдлого хийж байсан гэдэг яриаг дуулсан. Шүүх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж таарна. Гэхдээ үндсэн нэг зарчим байх ёстой. Түүнийг мартаж ер болохгүй. Буруутай байж болзошгүй гэж үзэж байгаа этгээдийн гэм бурууг 100 хувь батлаж байж шийдвэр гаргах ёстой. Энэ хэргийг ингэж шийдэх ёстой, нийгмийн олонх тэгж үзэж байна гэсэн байр сууринаас хандаж хэрхэвч болохгүй. Энэ бол шүүхийн үйл ажиллагааны үндсэн зарчим. Хэрвээ гэм бурууг нь 99 хувиар нотлоод нэг хувьд нь эргэлзэх тохиолдолд шүүгдэгч талд давуу байдал үүсгэдэг. 100 хувь нотолж чадахгүй бол хэрэгсэхгүй болгодог. Гэм бурууг нь бүрэн дүүрэн нотолж байж гэм бурууг тогтоодог. Хөдөлшгүй баримтаар л асуудалд хандаасай гэж хүсэж байна. Түүнээс бус хашраах, сэтгэл санааны дарамтад оруулах, айлгах, нэр хүндэд нь халдах алхмуудыг шүүх хийж болохгүй.

-Сонгуулийн өмнө энэ асуудал хүчтэй яригдаж байгаа нь цаанаа зорилготой байж болох уу. 2008 оны сонгуулийн дараах үймээн самууны буруутнаар цагдааг нэрлэж, 2012 оны сонгуулийн өмнө буруутгаж ял оноох нь улс төрийн зорилготой юм биш биз?

-Шүүхийн улс төрийн байр суурь гэж хэзээ ч байж болохгүй зүйл. Тэр тусмаа ардчилсан Монгол Улсад. Арай ч тэгж хандахгүй байгаа байлгүй дээ. Улс төрийн өнгө аястай болгохыг зорьж байгаа тодорхой нөлөөлөл байхыг үгүйсгэхгүй. Нийгэм хөдөлгөөнтэй байна шүү дээ.

“ДОЛООДУГААР САРЫН 1”-НИЙ ҮЙМЭЭНД ГАДААДЫНХАН ОРОЛЦСОН ГЭЖ БОДДОГ

-Үймээнийг өдөөж, турхирсан гэх О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нар, одоо шүүгдэж байгаа цагдаагийн офицерууд бүгд Өршөөлийн хуульд хамрагдсан. Гэтэл цагдааг нь сугалж аваад шүүж байгаа нь эргэлзээ төрүүлээд байгаа бололтой.

-Өршөөлийн тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж, УИХ баталсан. Түүгээр л асуудлыг шийдсэн. УИХ-аар баталсан Өршөөлийн хуулийг хэн нэгэн хүн, байгууллага хүчингүй болгочихсон юм шиг сонин байдал үүссэн нь харагдлаа. Өршөөлийн тухай хуулиар шийдсэн хэргийг шинэ нөхцөл байдал үүссэн учраас гэж тайлбарлаж байгаа. Цэргийн гэмт хэргийн субъект нь цагдаа биш. Энэ мэт эргэлзээтэй зүйл бий. Шүүх 100 хувь нотолж байж асуудлыг шийдэх ёстой. Түүнээс бус “янаглах” байдлаар асуудалд хандаж болохгүй дээ.

-Тэгвэл үймээнийг өдөөсөн, тэгээд зугтсан хүмүүсийг ч шинэ нөхцөл байдал үүссэн гэсэн үндэслэлээр шүүхийн өмнө дуудах ёстой юм биш үү?

-Долоодугаар сарын 1-ний самуун Монголын ард түмний нүдэнд ил тод болсон зүйл шүү дээ. Хэн нь турхирсан, оргож зугтаасан бүх зүйл тодорхой. Энэ хэргийг бүрэн гүйцэд нотлохыг хүсэж л байгаа бол холбогдогч бүх талыг шүүх ажиллагаанд оролцуулах ёстой. Тэгэхгүй бол асуудлыг үнэн зөвөөр шийдэж чадахгүй. Шүүх асуудалд дэндүү нэг талаас хандаж байгаа. Тухайн үеийн үймээнийг хэн зохион байгуулсан, турхирсан, дийлэхээ болиод зугтаасан бүх хүнийг хамруулж асуудалд хандах ёстой. Өчигдрийнх шиг байдлаар хандах юм бол үнэнийг олж, буруутныг тогтоож чадахгүй л дээ.

-Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж, жинхэнэ буруутныг олж тогтоож чадахгүй бол 2008 оны долоодугаар сарын 1-нийхээс ч илүү үр дагаварт хүрч болзошгүй гэх зарим хүний сануулга, болгоомжлолын талаар Та ямар бодолтой байна вэ?

-Манай иргэд улс төрийн ухам сар, соёлтой байх хэрэгтэй. Дотооддоо эв эеэ олохгүй, сөргөлдс өн энэ байдлыг гадаадынхан ашиглаж болзошгүйг ямагт санаж явъя. Тийм сонирхол цухалзах болсныг үгүйсгэхгүй. Сонгуулийн өмнө буюу аливаа улс төрийн давалгаанд гадаадынхны оролцоо, нөлөөлөл орж ирчихээд байдаг явдал бий. Ялангуяа олон улсын анхаарлыг татах болсон жижиг орны хувьд дотооддоо болгоомжтой, эвтэй байх ёстой. Ийм үед гадаадын тусгай албад ажилладаг тохиолдол олон орны жишээгээр нотлогддог.

-2008 оны үймээнийг гадаадынхан санхүүжүүлсэн байж магадг үй гэсэн яриа байдгийг сонссон юм байна. Хашиж байсан болон одоо хийж буй ажлынхаа шугамаар ч гэсэн та мэдээлэлд ойр хүний нэг шүү дээ.

-Болзошгүй гэсэн яриа гардаг. Үүнийг ч би сонсдог. Тэгж ч боддог.

-Цагдаа нартай холбоотой шүүх хурлыг ил тод явуулах ёстой юу. Тэгвэл үнэнийг олоход дөхөмтэй байж чадах уу?

-Явуулж болно. Зарим оронд иймэрхүү асуудлыг Парламентаараа нээлттэй сонсох нь ч байдаг. Ил тод явуулахын тулд тухайн хэрэгт холбогдогч талуудыг бүгдийг нь байлцуулах ёстой. Асуудлыг тэгж өргөн хүрээн авч хэлэлцэхгүйгээр шүүх 100 хувь нотолж чадахгүй. Нотолж чадаагүй учраас шүүх шийдвэр гаргаж болохгүй. Эрүүгийн эрх зүйн үндсэн зарчим нь ийм юм. 99 хувийн нотолгоотой байсан ч шийдвэр гаргаж болохгүй. Нэг хувьд эргэлзээ байх юм бол хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэдгийг дахин хэлмээр байна. Зөвхөн цагдаа нарт бурууг тохсоноор үнэнийг олж чадахгүй.


URL:

Сэтгэгдэл бичих