Эмээлтэд мах бэлтгэдэг “Эм Ди Си Пи” ХХК-ийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

image_2022-05-17_152720893Нийслэлийн прокурорын газраас эрүүл ахуйн шаардлага хангаагүй махан бүтээгдэхүүнийг худалдах, түгээхийг завдсан гадаадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-нд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, “Эм Ди Си Пи” ХХК-ийн  захирал, БНХАУ-ын иргэн Ч.Б нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн баруун дэнжид байрлах байранд “Мах боловсруулах үйлдвэрлэл”-ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2018 онд авч, улмаар 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 234864 кг мах, махан бүтээгдэхүүнийг дулааны аргаар боловсруулж бэлтгэхдээ нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, амь нас хохироож болох нянтай, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг зориуд худалдах, түгээхийг завдсан, мөн  Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон зүүн гарын гоёо гэх ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.12 дугаар зүйлийн 4, 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

2_20220527092031


URL: