Яруу найрагч Ц.Хуланг дахин нэг сар цагдан хорино
Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас яруу найрагч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгээр яллагдагчаар татаж, улмаар прокурорын саналаар шүүхэс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ.
Түүнийг цагдан хорих хугацаа 2023 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр дуусах байсан ч үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Тэгвэл цагдан хорих хугацааг дахин нэг сараас сунгажээ.
Хуулийн заалт:
Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
URL: