Дөрвөн настай охиныг нагац ах нь хүчирхийлжээ

wV3ecAxevKwxc5xkSuZQЖивхнээсээ ч салаагүй хүүхдэд 56 настай эр бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэрэг Баянзүрх дүүрэгт гарлаа.

Хэргийн газраас цустай хүүхдийн живх тэргүүтнийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.

Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд “Хүүхэд галын дэгээ төмөр дээр унасан байна” хэмээн анх дуудлага өгсөн аж. Уг балмад хэргийг охины нагац ах О согтуурсан үедээ үйлдсэн ба хэргийн газраас эд мөрийн баримтаар ор хөнжлийн даавуу, цустай хүүхдийн живх, галын дэгээ төмөр зэргийг шинжилгээнд хурааж авчээ.

Бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх гэмт хэрэг ихэвчлэн ураг төрлийн хүрээнд үйлдэгддэг тул иргэд та бүхэн хүүхдээ хэн нэгэнд итгэж үлдээхгүй байх нь нэн чухал байна.

https://tsahiur.mn/n/s/14364


URL: