МУГТ Э.Содномпилжээ дэлхийн цомоос зургаа дахь алтан медалиа хүртлээ

ea4056652eeb58965f2af692f54f9417Паралимпийн алт, хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ, гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын хамт Гүржийн нийслэл Тбилисид амралтын өдрүүдэд болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнд хүч үзэн алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Э.Содномпилжээ +107 кг-ын жинд цээжнээс 240 кг-ыг шахснаар Дэлхийн цомоос замналынхаа зургаа дахь алтан медалийг зүүсэн юм.


URL: