Туул гол дагуу 210 сая төгрөгөөр КАМЕР суурилуулна
Урин дулааны цаг эхэлсэнтэй холбогдуулан голын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс камер суурилуулахаар болсон байна.
Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газраас туул гол дагуу иргэдийг усанд осолдохоос урьдчилан сэргийлж 210 сая төгрөгөөр камер суурилуулах юм. Цагдаа болон онцгой байдлын газраас жил бүр завьт эргүүл, морьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, голын эрэг дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулж, голын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх ажлыг зохион байгуулдаг.
Энэ жил дээрх ажлуудаас гадна ийнхүү Туул гол дагуу иргэдийн усанд осолдохоос урьдчилан сэргийлэх хяналтын камер суурилуулахаар тендер зарлажээ.
URL: