Балгасын улаан нуурыг хамгаалахыг онцлов

Өмнөговь аймгийн ИТХ, түүний дэргэдэх Иргэний танхимаас говь нутагт усыг зүй зохистой ашиглах, хайрлан хамгаалах, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг боллоо.

Төрийн болон төрийн бус иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, Даланзадгадын иргэдийн төлөөлөл оролцсон уг хэлэлцүүлгээр устай холбоотой олон асуудлыг ярилцсан байна.

Энэ үеэр Өмнөговийн иргэдийн анхаарлыг татсан гол асуудал болох Балгасын улаан нуурын усыг уул уурхайд ашиглуулахгүй байх арга хэмжээ авахыг төлөөлөгчид онцолжээ. Цаашид усаа хамгаалж үлдэх, зүй зохистой ашиглахын тулд тодорхой арга хэмжээнүүдийг иргэдийн болон төр засаг, орон нутгийн зүгээс анхааран оролцох ёстой гэдэгт санал нэгдсэн байна.

Б.Номин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.