Ш.АДЬШАА: ҮХНӨ-ийг хийснээр төрд бугшсан асуудлууд өргөс авсан юм шиг өөрчлөгдөхгүй

ef3d888ba9c85fb15697e394d877d8d1УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.


      УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бид өнөөдөр хийгээд дөрөв, найман жилийн дараа өргөс авсан юм шиг хурдан өөрчлөлт ирэхгүй. Харин 10, 20 жилийн дараа парламентын төлөвшлийн хөгжил ирэх байх гэж өнөөдөр энэ хэлэлцүүлэгт оролцож байна. Парламентын гажуудлыг, төрийн үйл ажиллагаа гацсан, улс төрөөр авлигажсан, нам дагасан бүлэглэлийн асуудлыг арилгахын тулд Улс төрийн тогтолцооны шинэчлэлийг хийхгүй бол 2024 онд дараагийн 76 гарч ирээд дахиад энэ асуудалтай зууралдсан хэвээр байна. Иймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байгаа үйл явцад идэвхтэй оролцож байна” гэв.


URL: