Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ҮХӨ-ийг ёсчиллоо

dVbyKf8YOv85Em4CXcGRУИХ-ын дарга Г.Занданшатар болон ажлын хэсгийн гишүүд ҮХӨ-ийг Ерөнхийлөгчид өргөн барьсан. Тодруулбал, УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж, УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгох заалтыг эцэслэн баталсан билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар болон ажлын хэсгийн гишүүд УИХ-аар баталсан ҮХӨ-ийг Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч гишүүдийг 126, сонгуулийн тогтолцоог холимог болгосон ҮХӨ-ийг ёсчиллоо.


URL: